IV Богдын Төвдөөс авчирсан 108 боть Ганжуур, төвд гар бичмэл 226 боть Данжуур, түүнчлэн монголын урчуудын бүтээсэн уран зураг, ханын зураг, баримал, хатгамал, зээгт наамал, цамын багууд зэрэг хадгалагдаж байна. Цамын багуудыг XIX зуунд Пунцаг-Осор тэргүүтэй урчууд маш уран гоёмсогоор бүтээсэн бөгөөд тухайлбал улаан Жамсран бурхны багийг 30 кг гаруй шүр оролцуулж хийсэн байна. Уг сүмд YII-YIII Богдын багш Балданчоймбол ламын занданшуулсан шарил, Чойжин лам Лувсанхайдавын шуумал дүр байдаг. Гол сүмийн ар талд чойжин буудаг байсан Занхан сүм бий.
Зуугийн сүм (Бурхны дуган). Энэ нь Гол сүмийн баруун талд байрладаг бөгөөд сүмийн голд Зуу бурхан Богд Зонховыг хоёр шавийн хамт залж, 16 Найданг сүмийн хоёр талын туурганд, дөрвөн Махранзыг үүдний хоёр талд агуйд сууж байгаагаар дүрслэн бүтээжээ.
Ядамын сүм (Нандин шүтээний сүм). Гол сүмийн хойд талд байрладаг. Чойжин лам Лувсанхайдавын гол нууц шүтээн болох энэтхэг, төвдэд хийсэн Довчиннавга, Янсанядам, Дуйхар зэрэг тарины ёсны бурхдууд тавигдсан байна
No comments:
Post a Comment