Thursday, December 23, 2010
чойжин лам сүм музей
Улаанбаатар хот дахь Чойжин ламын сүм нь монголын хүрээ хийдүүдийн дотор уран барилгын үзэсгэлэнт байдлаараа болон уран зураг, уран баримал, өнгө будаг, гадаад, дотоод чимэглэлийн хувьд хамгийн гоё сайхан сүмийн нэгд зүй ёсоор ордог. Тухайлбал, Чойжин сахиусны догшин ширүүн гэдгийг Гол сүмийн дотор, гадна хана туурга, таазыг хүний толгой, уушиг зүрх, дотоод эрхтэнг задлан эвдэлсэн аймшигтай бөгөөд өвөрмөц сонин зургаар чимэглэсэн байдал, өндөр гэгээний сүмийн дотоод чимэглэл буюу 18 Найдангийн барельеф зэрэг нь бусад сүмээс онцлог бөгөөд ялгаатайг харуулна. Сүмүүдийн барилгын үндсэн материал нь чулуу, мод, хөх тоосго, ваар бөгөөд сүмийн гадна талыг ганжир, бодь гөрөөс, луу, арслан зэрэг шашны зан үйлтэй холбоотой дүрсээр болон "Тансан лам баруун зүг зорчсон нь" хэмээх уран сэтгэлгээний зургаар чимсэн байна.
Өндөр гэгээний сүм (Хотол чуулган туc Амгалангийн тив). Найман талт, хоёр давхар энэхүү сүм нь хийцийн хувьд бусдаас өвөрмөц бөгөөд 1907 онд Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээсэн бүтээлд зориулан барьжээ. Уг сүмд Г.Занабазарын бүтээсэн Очирдарь, Язгуурын таван бурхан, Манал, Мэнтүг, Цагаан Дар эх, 21 Дар эх, Босоо Майдар зэрэг бурхдууд, Занабазарын өөрийн нь цутгамал дүр, Өндөр гэгээний олж ирсэн эртний хүрэл суварга зэрэг байжээ.
Сүмийн дотоод чимэглэлийн онцлог нь ханан дахь бурханы 18 шавь Найданжүдэгийг туc тусын биеэ даасан янз бүрийн дүрээр хагас товойлгон, энгийн чөлөөтэй, хүний бие цогцос, сэтгэлийн дотоод хөдөлгөөнийг нарийн харуулан дүрсэлсэнд оршино.

IV Богдын Төвдөөс авчирсан 108 боть Ганжуур, төвд гар бичмэл 226 боть Данжуур, түүнчлэн монголын урчуудын бүтээсэн уран зураг, ханын зураг, баримал, хатгамал, зээгт наамал, цамын багууд зэрэг хадгалагдаж байна. Цамын багуудыг XIX зуунд Пунцаг-Осор тэргүүтэй урчууд маш уран гоёмсогоор бүтээсэн бөгөөд тухайлбал улаан Жамсран бурхны багийг 30 кг гаруй шүр оролцуулж хийсэн байна. Уг сүмд YII-YIII Богдын багш Балданчоймбол ламын занданшуулсан шарил, Чойжин лам Лувсанхайдавын шуумал дүр байдаг. Гол сүмийн ар талд чойжин буудаг байсан Занхан сүм бий.
Зуугийн сүм (Бурхны дуган). Энэ нь Гол сүмийн баруун талд байрладаг бөгөөд сүмийн голд Зуу бурхан Богд Зонховыг хоёр шавийн хамт залж, 16 Найданг сүмийн хоёр талын туурганд, дөрвөн Махранзыг үүдний хоёр талд агуйд сууж байгаагаар дүрслэн бүтээжээ.
Ядамын сүм (Нандин шүтээний сүм). Гол сүмийн хойд талд байрладаг. Чойжин лам Лувсанхайдавын гол нууц шүтээн болох энэтхэг, төвдэд хийсэн Довчиннавга, Янсанядам, Дуйхар зэрэг тарины ёсны бурхдууд тавигдсан байна

Чойжин ламын сүмийн уран барилгын цогцолбороос Гол сүм, Занхан сүм, Ядамын сүм, Зуугийн сүм, өндөр гэгээний сүм, Махранзын сүм, гэр тугдам, ямпай, хэрмэн хашаа, хаалганы хамт үлджээ.
Гол сүм (Өршөөлийг хөгжүүлэгч сүм). Уг сүмийн голын хоёр мөрөнд лам нарын суудал, баруун талын эхэнд Чойжин лам, зүүн талын эхэнд Хүрээ хамба хоерын сэнтии, хурал номын хэрэглэл, хонх очир, дамар, цан хэнгэрэг, бүрээ бишгүүр зэрэг бий. Чойжин ламын сэнтийн ар талд Жигжидийн ордон, Хүрээ хамбын сэнтийн ар талд Янсанядамын ордон, хойд талын ханын баруун талд Майдарын ордон, зүүн талд Авидын ордонг XIX зууны монголын уран сийлбэрч Балган модоор сийлбэрлэн урлажээ.

сүм
сүмийн барилгын мод, чулуу, төмрийн ажил болон дотоод чимэглэлийн ажилд нийт 88779 лан буюу 1821,2 кг цэвэр мөнгө зарцуулжээ.
Сүмийн цогцолборт 1936 он хүртэл хурал хурж байгаад 1938 онд хаагджээ. Монголын урчуудын бүтээсэн хосгүй үнэт бүтээлүүд арвинтай уран барилгын дурсгалын хувьд 1940 онд Шинжлэх ухааны хүрээлэнд шилжүүлсэн ба 1941 онд улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтад авсан байна. Чойжин ламын сүмийн дотор, гадна чимэглэл, тавилга зэрэг бүх зүйл нь шашны зан үйлийн дагуу хэвээр үлдсэн тул 1942 онд Шашны түүхийн музей болгосон байна.

чойжин лам
Өөрийн дүү Лувсанхайдавт (олноо Чойжин лам хэмээн шүтэгдэж алдаршсан) зориулан VIII Богд Жавзандамба хоёр удаа сүм бариулсан бөгөөд анхных нь 1899-1901 онд Зүүн Хүрээнд баригдсан боловч 1903 онд шатжээ. 1904-1908 онд хааны ордны уран барилгач Омбогын зураг төсөл, удирдлагаар Чойжин ламын хоёр дахь сүм, орд лаврин, гэр тугдамын цогцолборыг Нийслэл хүрээний төв хэсэгт шинээр бариулжээ.
үзмэр
![]() Дөрвөн зүгээс ирэх муу зүйлээс хамгаалагч дөврөн хаан бүхий Махранзын сүм. The Maharaja temple: There are four majestic sculptures of guardian kings of the 4 directions. |
![]() Гол сүмийн хоймор. Бурхан багш Модголжийбуу Шаарийбуу хоёр шавийн хамт. Buddha Shakya Muni with his two desciples Modgoljiibuu and Shaariibuu. Altar side of the main temple. |
![]() Цамын баг. Арван хангал бурхны нэг Улаан жамсран бурхан. 7000 орчим шүрээр шигтгэж хийсэн 30кг жинтэй. The great coral-encrusted mask of Red Jamsran deity for Tsam religious dance. 19th century, Da khuree style by sculptor Puntsag-Osor. Decorated with about 7000 corals, weight is 30kg. |
![]() Өнгөрсөн цагийн Бурхан багш буюу Одсэр бурхан. Зуугийн сүм. Past time Buddha or Odser god. Zuu temple. |
![]() Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар. Амьд ахуйдаа өөрөө өөрийгөө бүтээсэн дүр. First Bogd Zanabazar's sculpture by himself. |
![]() Өндөр гэгээн Занабазар болон түүний шавь сургуулийн бүтээлүүд. Босоо Майдар болон Бодьсатва. Undur Gegeen Zanabazar and his school works-Standing Matreiya and Bodisattva. |
![]() Хүн төрөлхтөнд тохиолддог 404 төрлийн өвчинг анагаах чадвартай эмийн ургамал бүхий бумба барьсан Аюуш бурхан. Насны 3 шүтээний нэг. XVII зууны сүүл үеийн бүтээл. (Занабазарын өөрийн бүтээл) Amitayus-one of the long life deities. It holds urn with medical spa that can treat 404 kind of sickness for human. By Zanabazar, late 17th century. |
![]() Төвдийн Буддын шашны Их багш, Шарын шашныг үндэслэгч Богд Зонхов. Тэрээр 1357-1419 оны хооронд амьдарч байв. The founder of Yellow Hat religion, Tsongkhapa (1357–1419), whose name means “The Man from Onion Valley”, was a famous teacher of Tibetan Buddhism. |
![]() Сүмийн дотоод чимэглэлүүд болох эрдэнээр хур буулгагч Жанцан болон ертөнцийн дөврөн хүчтэний нэг луу. Inside decorations- Jantsan flag of precious symbol and dragon one of the strongest animals. |
![]() Мандал- нь Буддын шашинд 4 хаалга бүхий бурхны оронг илэрхийлсэн байдаг. Хүрд- Шашны 8 тахилын нэг амьдралын хүрд буюу "Карма"-г илэрхийлдэг. Mandala is a Sanskrit word that means "circle" and it symbolizes heaven. Wheel is one of the 8 auspicious symbols and symbolizes wheel of life. |
![]() Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар First Bogd, Undur Gegeen Zanabazar |
![]() Гол сүмийн гаднах хамгаалагч бүхий чимэглэлүүд -чулуун арслан, луугаар ороосон багана. Outside decorations of the main temple-stone lions and column covered by dragons. |
![]() Янпай хаалга буюу "Хавтаст хаалга". Манжийн хааны зарлигаар баригдсан сүм хийдийн урд оршино. Монголд 3 байдгийн нэг нь. Yuan Pai or "Shield gate". It is located in front of the monastery that was built by Manju king's decision. One of the three gates in Mongolia. |
![]() Янпай хаалган дээрх зурган чимэглэл Decoration of the Shield gate. |
![]() Сүмийн дотоод чимэглэл болох олон үндэстнийг дүрсэлсэн нь дэлхийн шашин соёлын эв нэгдлийг илэрхийлжээ. Interior decoration of the temple describes peace of different religions and cultures of the world by different nationalities. |
![]() Хөгжөөн баясгагч бурхад. XX зууны цаасан хөөмөл бүтээлүүд. Symbols of the happiness. Made of paper-mache. 20th century |
![]() Бурхан багшийн 16 Найдан шавь агуйд бясалгал хийж буй нь. Тэд царай төрхөөрөө хүний 16 араншинг илэрхийлж байдаг. The 16 Arhats or desciples of Buddha are depicted in caves as hermit in meditation. They describe 16 kind of characters of human. |
Чойжин ламын сүм музей | |
![]() Чойжин ламын сүм музей - Төв хэсэг (2010 он) | |
Байгуулагдсан | 1904 (1934 онд сэргээн босгосон) |
---|---|
Байршил | Монгол, Улаанбаатар |
Гэр хэлбэртэй мөргөлийн сүм
Сүмийн зохион байгуулалт
Музейн гадна дотно чимэглэлийг Хятад, Монгол хамтарсан 300 гаруй урчууд урлан чимж хийсэн юм. Энэ сүм нь таван үндсэн хэсгээс бүрддэг. Гол буюу хурлын сүм, Занхан буюу нууц тарнийн сүм, Зуугийн буюу бурхан багшийн дурсгалд зоиулсан мөргөлийн сүм, Ядамын буюу ариун нандин шүтээний сүм.Хотол чуулган буюу өндөр гэгээн Занабазарын уран бүтээлд зориулсан сүм зэрэг тус тусдаа онцлог бүхий цогцолбор юм. Ариун шүтээний сүм гэсний учир нь Чойжин лам зөвхөн ганцаар ордог, өөр хэн ч ордоггүй нууцлагдмал бурханы орон юм. Шарын шашин ноёрхож байсан Монгол оронд улааны шашинтай Чойжин лам нь өөрийн үйл ажиллагаагаа нууц тарнийн хүчээр энд явуулдаг байсан. Тэрбээр эхнэртэй бөгөөд арга билэг буюу эр эмийн ёсыг эрхэмлэдэг учраас энэ ариун шүтээний сүмдээ тарнийн номлол бүтээлээ бясалгадаг байжээ. Харин шарын шашны лам хуврагуудын хувьд орох хориотой байсан нь ариун хос бурхад оршдогтой холбоотой байв. Чойжин ламын сүмд шүтэн мөргөх амьд олон сайхан бурхад бий. Тухайлбал: Дэмчиггарав бол өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урлан бүтээж шүншиглэсэн урлагын хосгүй алдартай бурхан бөгөөд Монгол төдийгүй дэлхийд гайхагдах үнэт бүтээл гэж үздэг.
Wednesday, December 22, 2010
Төрийн Их Чойжин Г.Лувсанхайдүвт Богд хааны зарлигаар 1904-1908 онд Монголын уран дархан Омбын
удирдлага дор 300 гаруй шилдэг урчууд барьж, “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээн нэрлэсэн сүм бол одоогийн Чойжин ламын музей юм. Энэ сүмд Монгол Улсын төлөө сор залах, чойжин буух, хатуу гүрэм үйлдэх зэрэг дайсныхаа сүр хүчийг мөхөөж, дарах хатуу үйл бүхнийг үйлддэг байснаас гадна тэмцэлд оролцсон хүмүүст зүйл бүрээр тусалдаг байжээ. Жишээ нь Ардын хувьсгалын анхны долоо тангараг өргөж, улс гүрнийхээ төлөө амь хайргүй тэмцэхээ тангараглаж, тус хийдийн Жамсран бурхны өмнө аягатай сүүнд цусаа дусаан, ууж байсан түүхтэй.
“Өршөөлийг хөгжүүлэгч сүм” нь 1936 оныг хүртэл шашин номын үйл ажиллагаа явуулж байгаад 1938 оноос
Ардын Засгийн газраас шашны талаар явуулсан бодлогын дагуу үйл ажиллагааг нь хааж, түүх соёлын үнэт зүйлс хадгалагдаж байгаа гэдэг утгаараа 1941 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор улсын I зэргийн хамгаалалтад авсан байна.
Сүмийн дотор, гадна байдал, төрх нь урлагийн иж бүрэн үзмэр байдаг тул 1942 онд “Чойжин ламын сүм музей” хэмээн нэрлэжээ. Уран барилгын цогц болсон энэ музей таван сүм, хүндэтгэлийн хаалга, ямпай буюу халхавч хаалга зэргээс бүрддэг. Хурал хурж байсан гол сүмээр дамжин Чойжин буудаг Занхан сүмд ордог бөгөөд өдгөө тэдгээр сүмийг тухайн үеийнх нь байдлаар үзэгч олонд сонирхуулж байна. Шойв Аюуш хэмээх ламын удирдан бүтээсэн бурхан багш, Майдар, Одсүрэн, 16-н Найдан жүдэг хэмээх бурхныг залсан Зуу сүм баруун талд нь байрладаг. Ядам сүм гэдэг нь нууц шүтээн, нямба бясалгал хийдэг орон бөгөөд хүний хүссэн, залбирч гуйсан бүхнийг бүтээдэг хэмээн олны хөл тасардаггүй. Өндөр гэгээний өөрийн болон түүний шавь нарын бүтээлүүд дэлгээтэй байдаг Өндөр сүм буюу Хотол чуулган тус амгалан тив хэмээх сүм нь гол сүмийн зүүн талд байрлана.
Энэхүү музейд Монголын урлагийн шилдэг мастеруудын, уран зураач, барималч, цутгуурч, сийлбэрч, уран
хатгамалч, зээгт наамалчдын бүтээл хадгалаастай бий. Бүх сүмийн барилга нь асар маягийн эргэсэн дээвэртэй бөгөөд эдгээр нь шаталсан дөрвөн хэсгээс бүрддэг. Дээврийн хянган хамар дээгүүр араатан, жигүүртэн амьтны дүрсийг бүтээсэн нь хүчирхэг байхын бэлгэдлийг харуулжээ.

Чойжин ламын сүм музей
Олноо Чойжин лам хэмээн алдаршсан Лувсанхайдав нь наймдугаар Богд Жавзундамбын төрсөн дүү бөгөөд дөрвөн настайдаа Монголд иржээ. Богд дүүдээ зориулан 1904-1908 онд сүм байгуулж өгчээ. Тухайн үеийнхээ хууль ёсыг дагаж Лувсанхайдав Манж дайчин улсын Бадаргуулт хаанд өөрийн сүмд нэр хайрлахыг гуйн айлтгасны хариуд “Өршөөлийг хөгжүүлсэн сүм” гэсэн нэр хайрласан байна.Чойжин ламын сүм музей таван сүм, хүндэтгэлийн таван хаалганаас бүрддэг. Махранз, Өршөөлийг хөгжүүлэх гол сүм, Зуугийн сүм, ядамын сүм, Хотол чуулганы болон Энх Амгалангийн тав гэсэн таван сүмтэй. Сүмийн гол хаалганы дээр “өршөөлийг хөгжүүлсэн сүм” гэж монгол, түвд, хятад, манж хэлээр бичиж хадсан байдаг. Сүм барих зардлыг Богдын сан болон ардуудаас гаргуулжээ. Богдын ордны уран барилгач Омбогын зураг төслөөр тухайн үеийн шилдэг урчуудыг хошуу нутгаас дайчлан ажиллуулжээ. Сүмийн барилга, гадна дотор засал чимэглэлийн ажлыг нэг ч хадаас оролцуулалгүйгээр углуургадан барьсан гэж ярилцдаг. Сүмийг бүтээхэд монгол хятад олон хүн оролцсон ч доторх бурхан тахилын урлалыг зөвхөн бурхан бүтээгч монгол лам нар хийжээ.Сүмүүд нь хоёр давхар вааран дээвэртэй, алтадсан ганжиртай, дөрвөн хошуу нуруун дээр бэлгэдлийн чанартай амьтдын дүрсүүд, ширмэн хонхнуудтай. Үүдэндээ боржин чулуун хэрэмтэй бөгөөд хэрэм дээр арслан, бар, заан, бич, тавагтай идээ зэргийг сийлбэрлэсэн байдаг. Мөн зургаан ширхэг луун зүмбэртэй, 16 ширхэг баганатай. Сүмүүдийг тойрсон хашаа нь 415 м урттай. Чойжин лам Лувсанхайдавыг 1918 онд нас барснаас хойш 1936 он хүртэл сүмд хурал хурж байгаад 1938 онд хаагджээ. 1940 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн мэдэлд шилжүүлж, 1942 онд Шашны түүхийн музей болгожээ. 1960-1961 онд сүмд их засвар хийсэн бөгөөд 1972 онд өнгө будгийн, 1995 онд Зуугийн сүмийн дээврийн засвар хийсэн байна. Сүмийн барилгыг 1941 онд улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтад, 1998 онд дахин хамгаалалтад авчээ
чойжин лам сүм музей
Оршил
Манай монгол орон сүм хийд маш их байдаг ба одоогийн бид бүгд тэр
болгон сүм хйидийн сайн мэдэхгүй. Яагаад энэ сэдвийг сонгосон гэвэл монгол
оронд хичнээн сүм хийд байдаг тухай та бүгдэд бага ч гэсэн мэдээлэл өгөхийг
хүссэн юм. Монгол оронд эрт цагт шарын шашин ид дэлгэрч байхад сүм хийд
барьж, лам хуврага нар хуран цуглардаг байсан ч төд удалгүй хилмэгдүүлэлт
болж маш олон лам нарыг буудан хороосон ба маш олон сүм хийдийг эвдэн
нураасан. Энэ хэлмэгдүүлэлтийн үед маш олон лам нарыг болон манай
монголын сор болсон сэхээтнүүдийг ч бас буудан хороогдсон юм. Энэхүү
хэлмэгдүүлэлт нь их олон жилийн үргэлжилсэн ба төд удалгүй эдгээр сэхээтэн
лам нарын нэрийг цагаатган одооноос дахин шарын шашин дэлгэрч ард түмэн
шүтэн залбирч байна.
Монгол оронд хамгийн анхны 3-н том хийдийг барьсан ба эдгээр
хийдүүд нь Гандантэгчэнлин хийд, Дамбадаржаалин хийд, Эрдэнэ зуу хийдүүд
юм. Мөн энэхүү курсийн ажилдаа бясалгалын талаар бага ч гэсэн мэдээлэл
орууллаа.Монгол улсын хэмжээнд хэчнээн шашинтай холбоотой түүх дурсгал
бий талаар мэдлэг авах ба ангийн ажилдаа Монгол нутаг дахь түүх соёлын
дурсгал гэсэн номноос бичлээ 1577 оноос эхлээд одоог хүртэл үүссэн ба
сэргээсэн шашины их түүхийн үнэт өвийн талаар бичлээ .
Би энэхүү сүм хийдийг сонгосон шалтгаан нь : Монгол оронд шашин гэгч
зүйл хэр хүчтэй нөлөөлснийг болон сүм хийдийн түүхийг судлан бичихийг
зорьлоо. Хүн болгонд өөрийн гэсэн шүтдэг шашин гэж байдаг ба түүндээ итгэж
дүүндээ л залбирч мөргөдөг юм. Монгол оронд сүм хийдүүд их байдаг ба энэ
бүгд нь өөрийн гэсэн түүхийг өгүүлж байдаг юм.
Агуулага
Оршил.................................................................................... .....................................
Амарбаясаглант хийд............................................................ .....................................
Баруун хүрээ | Шанхын хүрээ |...................................................................................
Богд хааны ногоон ордон..................................................... .....................................
Бэрээвэн хийд....................................................................... .....................................
Галтын суврага....................................................................... .....................................
Гандантэгчэнлин хийд.......................................................... .....................................
Гүндгаравлин хийд, Сэцэн ханы алтан жан өргөө............... .....................................
Гүнжийн сүм............................................................................ .....................................
Гэлэнхүүгийн суврага............................................................. .....................................
Гэсэр сүм................................................................................ .....................................
Дамбадаржаалин хийд.......................................................... .....................................
Дарь эхийн сүм..................................................................... .....................................
Дэмчигхийдийн туурь............................................................ .....................................
Егүзэр хутагтын хүрээ............................................................ .....................................
Есөн зүйлийн суврага............................................................ .....................................
Жаргалантын дуган................................................................ .....................................
Заяын хүрээ............................................................................ .....................................
Мх Бурхант............................................................................. .....................................
Лигшиддонгайлин хийд.......................................................... .....................................
Мандширийн хийд.................................................................. .....................................
Мишиг гүний хүрээ................................................................. .....................................
Мэгжиджанрайсэг |Арьяабало | бурханы сүм...................... .....................................
Сангийн далайн хийд............................................................. .....................................
Сарьдагийн хийдийн туурь.................................................... .....................................
Төвхөн хийд.............................................................................................................
Угтаал сангийн далай хийдийн цогчин дуган..........................................................
Улаан сахиусын хийдийн туурь............................................. .....................................
Улаанбаатар дахь гэр хэлбэрт модон дуган...........................................................
Үнстийн хийд.................................................. ........................................................
Хамарын хийд.................................................. .......................................................
Харлаг бэйсийн сүм.................................................. ..............................................
Хачин ламын сүм.................................................. ..................................................
Хөгнө тарнын хийд.................................................. ................................................
Цагаан толгойн хийдийн туйр.............................................. .....................................
Чойжин ламын сүм.................................................. ...............................................
Эрдэнэ зуу хийд.................................................. ....................................................
Амарбаясгалант хийд
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Сант сангийн аж ахуйн төвөөс
баруун хойш үзэсгэлэнт Бүрэнхан уулын өвөрт Йивэн голыг өгсөх чиглэлд 40-
өөд км зайд энэ хийд оршино. Манжийн төрийн бодлогын үүднээс
монголчуудын дотор буддын шашны нэгэн урсгал болох шарын шашныг хүчтэй
дэлгэрүүлэхийн тулд Амарбаясгалант хийдийг байгуулсан байна.Хийдийн
гэрэлт хөшөөний бичигт, Найралт төвийн 5-р онд |1727| зарилгаар элч гаргаж
мөнгө арван түмэн ланг өгч иогээж түүний | Өндөргэгээний | суусан хүрээний
газар | их хүрээ, тэр үед Йивэн байсан | их хийд үйлджээ.....тэнгэр тэтгэсний
тэргүүн он |173б |-д хийдийг үйлдэн төгссөн.... гэжээ.
Амарбаясгалант хийдийг тусгайлан судалсан бүтээл бараг үгүй бөгөөд
Н.М.Шепетильников, Д.Майдар, Х.Пэрлээ нар өөрсдийн бүтээлд товч байдлаар
дурдаж хятад хэв загварын чуулбар хэмээн дүгнэлт өгч байжээ. Уг хийд нь 18-р
зууны эхэн үед байгуулагдаж , иж бүрэн цогцолбор байдлаар хадгалагдан
үлдсэн уран барилгын цуулбар юм. Манжийн эзэнт гүрэн монгол төрт ёс болон
цэрэг,техник,иргэний олон асуудалд Монгол гүрний үеийн бодлогыг уламжлан
авсан байдаг бөгөөд тэдгээрийн нэгэн болох барилга уралхуйн онол болон хот
суурины цогцолборт өргөн хэргэлж байсны жишээг Амарбаясгалант хийдийн
дурсгалаас үзэж болно. Цогцолборын гол хэсгүүдээс дурдвал :
Цогцолборын өмнө талд : Янпай хана |Монгол хаадын ордны
төлөвлөлтөд хөл хорих газар гэж байсан| Хаалга байшин |Хамгаалалтын хэрэм
хашаанд орох хаадга|, Махаранзын сүм |монгол орны зохион багуулалтын
зэвсэг агсах-хийдийн цогцолборт шашныг хамгаалагч дурсгал, зураг баримал
хадгалан үзүүлэх байшин|, |Монгол хаадын ордны өмнө морин уяа босгож
байсны дурсамж бөгөөд шашны барилгыг их сүртэй өндөр болгон, туг жанцан
хатгах болжээ|, Түүхийн сүм |тухайн цогцолборт босгосон учир шалтгаан,
төрийн хэрэг чвдлыг чулуунд сийлэн мөнхөлж байсан жишээг үргэлжлүүлэн
хэрэглэжээ|, Сангийн бойпор |үнэртэн асаах сав, бөгөөд монгол хаадын ордны
өмнө ариутгалын хоёр их түүдэг асаан дундуур нь гаргаж байсны уламжлал
юм|, Цогчин дуган (хийдийн чуулбарын гол зонхилогч төвийн зохиомж бүхий
барилга, Монгол хаадын үед хааны орд байгулж байсны уламжлалыг
хадгалжээ. Амарбаясгалант хийдийн цогчин дуган нь хааш хаашаа 87 чи ам
дөрвөлжин, хоёр давхар барилга юм.Голын дөрвөн баганын өөр хоорондын
зайг 12 чи, хоёр дахь эгнээ багана хүртэл 11 чи, түүний дараагийн хоёр эгнээ
багануудын хооронд 10,5 чи, гадуур тойрон явах саравчны багана хүртэл 5,25
чи зайгтус бүр төлөвлөжээ. Давхарын өндөрийг 15,75 чи, дээврийн өндөрийг
10,5 чи байхаар бодсон байна. Дээврийн хэлбэр нь "тэлүүр нуруу" гэдэг монгол
аргаар баригджээ. Цогчингийн ард нэг тэнхлэг дээр зуу сүм, түүний ард хэрмэн
хашсан лавиран сүм байжээ. Хийд ерөнхийдээ давхар хэрмэн хашаатай бөгөөд
дэвсгэр газрыг гурван үе болгон тэгшлэн уул цогцолборыг барьсан байна.
Хэрмэн хашааны дотор, гадна талаар хур борооны ус зайлуулах |гедротехник|
бүрдлүүдийг чадмаг хийжээ. Инженерийн шийдлээр Цогчин дуганы дээврийн
усыг голын дөрвөн баганы дотуур урсган доод давхрын шалны доогуур
гадагшлуулахаар тооцоолж хийжээ. Эл хийд 207+175 м-ийн хэмжээтэй хэрэм
бүхий 40 гаруй сүм дугантай байснаас өндгөө уг хэрэм дотор 28 сүм дугана
байна. 1944 онд улсын хамгаалалтад авсан Амарбаясгалант хийд бол сүм
хийдийг байгаль орчинтой зохицуулж уул , ус , ургамал , ой хосолсон үзэсгэлэнт
газар сонгон бүтээдэг монгол уламжлалаар барьсан бөгөөд , анхдугаар богд
өндөр гэгээн Занабазарт зориулагдсан ариун дагшин шүтэн , монголын түүх ,
соёлн хосгүй нандин дурсгалын нэг юм
Баруун хүрээ ( Шанхын хүрээ|
Одоогийн Өвөрхангай аймгийн Шанх сумын төвөөс зүүн урагш 3-4 км
зайд Харзын голын баруун эрэгт энэ хүрээ байжээ. Эл хүрээний талаар одоо
хүртэл тусгайлан судалсан зүйл үгүй байна. 1654 онд Номын их хүрээ Орхон
голын хөндийгөөс Хэнтий уулын өвөр тийш нүүхэд Өндөр Гэгээн Занабазар
төрсөн дүү сайван Билбидоржид Номын их Хүрээний үндсэн хэсэг , мөн түүхийн
эх сурвалж бичиг баримт , түүх дурсгалын гол зүйлүүдийг үлдээж нүүсэн байна.
Баруун талд үлдсэн хэсгийг олны дотор Баруун хүрээ хэмээн нэрлэх болжээ.
Шанх уулын өвөр талд буурших болсноос Шанхын хүрээ гэж мөн нэрлэжээ.
Үүний учир үүссэн түүх нь Номын их хүрээ буюу богдын хүрээний гарал
үүсэлтэй холбогдоно. 1774 онд Шадублин аймгийн дуган | Дашганданшабулин |,
1781 онд Даржаалин аймгийн хурлын дуган | Даржаалин | , 1833 онд Мамба
дацангийн сүм | Дашчойнхорлин | , 1808 онд Жүд сүм | Дэгчинжанчивлин |, 1825
онд Цанидын дацангийн сүмийн барилгыг тус тус босгожээ. Мөн 1886 онд
Майдар бурханы сүмийг *Дэчинлхүндублин* нэртэйгээр , 1842 онд Эвдэн
дацангийн сүмийг Диваажин нэртэйгээр , 1860 онд зурхайн дацангийн сүмийг
Намдуллунцаглин нэртэйгээр , 1885 онд Дуйнхор бурханы сүмийг тус тус барьж
байгулжээ. Эдгээрээс өдгөө үлдсэн Шанх уулын энгэрт байгаа хууучин
барилгын үлдэгдэл бол Баруун хүрээний ламтаны шүтээн сүм байсны үлдэц
юм. Жинхэнэ хүрээнээс суурь бууц төдий хэдэн овгор шороон довцогууд үлдсэн
байна.
Богд хааны ногоон ордон
Монгол төр, шашныг хослон баригч 8-р Богд Жавзандамбаын |1869-1924|
Дэнчингалбын хэрмэн дэх шар ордон шатсан тул Туул голын хөвөөнд ногоон
ордны уран барилгын цогцолбор-Шаравпэлжээлин буюу Билгийг хөгжүүлэн
бадруулагч сүмийг 1893 оноос эхлэн барьж 1906 дуусгажээ. Энэ хугацаанд тус
ордны Махранзын сүм , Эрдэм итгэмжит сүм , Лаврин сүмүүдийг барьсан
байна. Богд хааны ногоон ордонг 1926 оноос эхлэн музей болгсон байна.
Оросын 3-р Николай хаанаас 8-р Богдод бэлэглэсэн барилгын зураг төслөөр
1905 онд өвлийн Ордно хэмээх вроп маягийн хоёр давхар цагаан байшинг
барьжээ. Энэ байшинд Богд хаан хатан Дондогдуламын хамт 20 гаруй жил
амьдарчээ. Одоо уг байшинд Богд хаан , хатан Дондогдулам нарын эдэлж
хэрэглэж байсан хувцас , хааны титэм малгай , хатны гоёлын хэрэглэл , хаан ,
хатны сэнти , ор , гадаад улсуудаас бэлэглэсэн амьтны чихмэл , барын арьсан
гэр зэргийг дэлгэн үзүүлж байна. Богд хааны Ногоон ордон , хаалгууд , хэрмэн
доторх сүм дугануудын ур хийцийн талаарх зарим зүйлийг тодруулбал :
1 Янпай | халхавч хаалга | . Билгийг хөгжүүлэн бадруулагч сүмийн өмнө
талд хүндэтгэлийн тэмдэг болгож Өмнөд буюу халхавч хаалга , түүний хоёр
талд пайлуур буюу чулуун багана босгожээ. Халхавч хаалган дээр хос ЛУУ и
түүнийг тойруулан монгол орны байгалийн баялаг , уул , усны төлөөллийг уран
гоёмсгоор товойлгон дүрсэлжээ
2 Асарт гурван хаалга | Ямба ёслолын хаалга | Энэ гурван хаалгыгн гол
хаалгаар Богд хаан заларч , зүүн талынхаар аймгийн хан ,шашин , төрийн
ямбат ан , хамба , цорж , ноёд болон гадаадын зочид, баруун талынхаар
хөгжмийн ба хааны бие хамгаалах торгон цэргүүд тус тус орж гардаг байжээ.
3 Шөргөн хайс : Богд хааны ногоон ордон , сүмийн өмнө талд ямба ,
хүнднэтгэлийн тэмдэг болгож хүрэн өнгөтэй шөргөн модыг зөрүүлж хайс хийсэн
байна.
4 Тугны мод | чий-ган | Андинмэн буюу Амгалан энхийн хаалгын өмнө
зүүн , баруун талд тугны модыг босгосон байна. Шашны баяр ёслолын үеэр
баруун талын модонд төрийн хөх туг, зүүн талын модонд шашны шар тугийг тус
тус мандуулдаг байна.
5 Андинмэн хаалга | Амгалан энхийн хаалга | 8-р Богд Жавзандамбыг
төр , шашны хэргийг хослон баригч хаан болсонд зориулж 1912-1919 онд
барьжээ. *Зоригт* цолтой Баажав тэргүүтэй Санжид , Тэжаан нарын шилдэг
уран барилгачид уг хаалгын зургаг төслийг зохион гаргажээ. Нэг
хадаасгүйгээр 108 төрлийн оньс сүлжээг ашиглах сонин сайхан зохиомж сэтгэн
бодож , барьсан байна.
6 Махранзын сүм | Дөрвөн их хааны сүм | Энэ сүмийн хаалганы дээд
талд алтан шар луугаар тойруулан чимсэн хөх модон самбар дээр алтан үсгээр
*Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм* гэж санскрит , түвд , монгол , хятад , манж
хэлээр бичсэн байдаг, Буддын шашны номлолоор Ёлхорсүрэн , Жамъяансүрэн,
Пагжийбуу , Намсрай гэсэн гал , ус , газар , тэнгэр дөрвөн махбодын эзэд буюу
дэлхий ертөнцийн дөрвөн зүгийн эзэд гэж байдаг бөгөөд эдгээр нь бурхан
багшийн шаныг элдвээс сахин хамгаалдаг нэсэн домогтой,
7 Жин хонх , жин хэнгэрэгний сүүдрэвч / Равса / Богд хааны ордонд жил
бүр одод дэнгэр , лус тахиж амар амгалан орших хоёр төрлийн их тахилга
үйлдэж байсан ба энэ үеэр тэнгэр , лусын эздэд зориулж хонх , хэнгэрэг
дэлддэг байжээ. Мөн Богд хаан гаднаас залрах , явах үеэр буу гурван удаа
тавьж , сангийн бүрээ татмагц долоон удаа хонх цохиж , хэнгэрэг дэлддэг байв .
хурал ном , баяр ёслолын үеэр уриа дохионы журмаар хэрэглэх болсон байна.
8 Эрдэм итгэмжит | Найдан | сүм болон өмнө талын хоёр Жотхан сүм ,
Найдан сүмд жил бүр зуны сүүл сард Дэнчингалав дацангаас 8-16 лам ирж
Богд хааны нас буяны мөрд зориулан *Найданчог* хурдаг байжээ. Одоо энэ
сүмд шашнй хурал ноын үер хэргэлдэг хөгжим жансаг болон Бизьяа Аюуш ,
Цагаан дарх эх , буддын шашныг залгамжлагч Зонхава Лувсандагва , түүний
шавь нарын хөөмөл дүр зэргийг тавьжээ. Уг сүмийн баруун , зүүн талд орших
жижиг сүм Богдын ордон ба шүтээний сүмд ажилладаг донир , сойвон нар ,
ордны бараа бологчид шадар хүмүүс байрлаж байв. Одоо баруун талын сүмд
9-р зууны эцсээс 10-р зууны эхэн үеийн монголын урчуудын зээглэн нааж торго
хоргойгоор урласан гайхамшигт бүтээлүүдийг | зээгт наамал | дэлгэн тавьсан
байна. Зүүн талын сүмд мөнгөн үщийн зураачДын эрдэс чулуу , шороон будгаар
зурсан танка зургууд , бурхадын хөргүүдийг тавьсан буй.
9 Ногоон Лавиран болон түүний өмнө талын хоёр Жотхан сүм. 8-р Богдын
гол шүтээний сүм бөгөөд Богд өөрөө зуны цагт өдөр бүр нам бясалгаж нямба
хийдэг байв. Лавиран сүмийн хамгийн дээд оройн жижиг сүмд хааны гол шүтээн
Очирдарь бурхныг залж байжээ. Одоо энэ сүмд Өндөргэгээн Занабазарын
бүтээсэн хорин нэгэн Дарь эх , бусад урчуудын бүтээсэн бүтээлээс тавьжээ.
Баруун талын сүмд дээр үед аймгийн хан , ван , гүн , бэйс , шадар сайд нар
байрлаж байсан ба сүүлийн үед Богдын бурхны сангийн сүм гэж нэрлэж байсан.
Одоо энэ сүмд 9-10-р зууны эхний үеийн монгол урчуудын бүтээсэн гуулин
цутгамал ,хөөмөл , шуумал , баримал , сийлбэр зэргийг дэлгэн тавьсан буй.
Зүүн талын сүмд тэр үед хутагт , хувигаан , цорж , хамба , ёнзон зэрэг Богд
хааны бараа бологсод байрлаж байсан бөгөөд Богдын олон сүмбүм хүлгэн
судрууд бүхий номын сан байжээ. Одоо энд Богдын хэрэглэж байсан судар
ном, судрын бар , бурхадын хэв , бурхан багш 16 найдангийн хамтаар Аюуш
бурхад, 1912 оны нийслэл хүрээний гэрэл зураг, сүмийн загвар бий.
10 Хувцасны сангий байшин. 1913 онд Өвлийн ордны өмнө талын хананд
тулгаж Хувцасны сангийн гэндэх энэ жижиг байшинг барьсан. 1915 онд Шар
орлон шатсан тул түүний хувцасны сангуудад байсан хувцас, эрний эд
зүйлсийг Ногоон ордонд шилжүүлсэн байна. Эдгээр уран барилгын чуулгаас
Богд хааны ногоон ордон бүрдэх бөгөөд урьд өмнө байсан зарим жижиг сүм ,
Дарь эхийн сүм , аж ахуйн үйлчилгээний барилгууд , амьтдын байр зэрэг нь
хадгалагдаж үлдсэнгүй. 1959-1961 онд Богд хааны ногоон ордны бүх барилгад
их засвар хийж өнгө будгийг нь сэргээн засварласан байна. 1973 , 1981 онд
Өвлийн ордны хана , шалыг сэргэн засварлаж , хазайлтыг тэгшилсэн бөгөөд
1988 онд Андинмэн хаалга , тугны мод , 1996 онд Асар хаалга зэргийг
засварласан юм. Богд хааны Ногоон ордны байгууламж төлөвлөлтийн хувьд
гол тэнхлэг дээр *Цогчин дуган* буюу гол сүм орших бөгөө тэнхэлгийн дагуу
буюу тэгш хэмийн байрлалаар урдаас хойш сүм , дугануудыг зориулалтаар нь
эрэмбэ дараатай байрлуулдаг ёсыг баримталжээ. Богд хааны ногоон ордны
барилгууд нь хятад хэлбэр маягтай бөгөөд барилгын үндсэн хийц нь мод ,
чулуу, тоосго ба дээврийг хөх ваар болон төмрөөр хийсэн байна. Ногоон ордны
гол хаалга , сүм дугануудын гадна , дотор талд буддын шашны зан үйл , үлгэр ,
домгийн үйл явдлыг дүрслэн үндэсний хээ угалз , сийлбэр , барималаар
баяжуулан уран сэтгэмжтэйгээр урласан байна.
Бэрээвэн хийд
Хэнтийн уулын салбар Бэрээвний хонхнор гэдэг газар энэ хийдийн туйр
бий. 1784 онд Дайчин жонон ван Гомбожавын үед үндэс шав нь тавигдсан
Бэрээвэн хийдийн талаар тусгайлан судалсан зүйл үгүй. 1937-1938 оны үед
авсан гэрэл зургийг Н.М.Шепетильников *Архитектура Монголий* номондоо анх
нийтэлсэн бөгөөд Д.Майдар хэд хэдэн шинэ гэрэл зураг нээж *Архитектура и
градостройлтельство Монголий* номондоо нийтэлсэн боловч уг хийдийн талаар
хийгээгүй байна. Бэрээвэн хийд анх хоёр жижиг сүмээс үүсжээ. Тэр хоёр сүмийг
Шар сүм , Цагаан сүм гэдэг байсан ба хийдийн хойморт тусдаа байжээ. Харин
их цогчин дуганыг нь 1813 оны үед үүсгэн байгуулсан байна. Тус хийд 8000
ламын данстай халх монголын зүүн талын жигүүрийн шашин номын зонхилох
төв байжээ. Бэрээвэн хийд нь Тэгчлэн , Намжил , Чойнхор , Тойсон гэх дөрвөн
аймагтай , мөн ёг, Дашнайчин дацан , Майдар , Аюуш , Цамба , Лхам бурхадын
сүм , Номон хааны хашаа , Лавиран сүм , цорж ламын хашаа , жас сангууд
бүхий зүйлээс бүрдэж байв. Бэрээвэн хийд их хөвч тайга бүхий уулын энгэрт
байрласан учир барилгууд нь чулуу , мод голчилсон хийцтэй юм. Мөн хад
чулуунд наалдуулан авируулан босгосон Майдар бурханы сүм байсны дээд
талын элгэн хаданд гэлэн Дамбилбранжабал гэгч соёмбо тэмдэг сийлсэн нь
одоо хадгалагдан үлджээ.
Галтын суврага
Архангай аймгийн Тариатын хүрээний салбар Өвөр хужиртын хүрээнд
1900 оны үед баригдсан суврага байсан ба суварганы үлдэгдэл нь одоогийн
Хөвсгөл аймгийн Галт сумаас зүүн урагш 30 км зайд Их Хужиртын эх гэдэг газар
байна Тариатын хүрээнд шавилан сууж байсан унзад буюу " хурал эхлэгч "
цолтой Дэлэг гэдэг хүн газар ус .нутгийн олондоо буян үйлдэж 1900-1930-аад
оны хооронд шавилан сууж байсан газрууд болох Тариатын хүрээнд
1.0ДООГИЙН Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутагт 1.Өвөр хужиртын
хүрээнд 1нийт 3 суврага бүтээн босгосон байна.Их хужирт суврагыг дан боржин
чулуугаар бүтээсэн ба чулууг хийдээс зүүн зүгт 20 гаруй км-т байдаг Халзангийн
асгат гэдэг газраас саарал өнгийн нарийн ширхэгт боржин чулууг сонгон авч
газар дээр нь углуургадан хийхээр төлөвлөн засан янзалж бэлдэн зөөж авчирч
байжээ. Суврага нь углуурагддан чагталж өрж босгосон 3 үе ба сэнтий нь
арслан болон хээ хуар сийлж урласан , 6 ханатай гэрийн буйрийн хэртэй | энэ
нь 4,5 м квадрат орчим |, өндөр нь 5 м гаруй , 4 талд нь цоолбор урласан 4
чулуун арслантай , сувраганы оройн дээд нар сарнаас нь 4 арслангийн хүзүү
рүү холбож уясан гинжин хонхтой , нэг гинжинд 16 хонх нийт 64 хонх хэлхэн
уясан байна. Суврагыг барихаар Хүрээнэээс 20-иод урчууд хавар хүрэлцэн ирж
намрын дунд сар дуусахад ном судар хийн шүншиглэн аравнайлж босгожээ. Уг
суврага нь Баянхонгор аймгийн Хүрээ марал сумын нутаг дахь чулуун
суврагатай адил хийцтэй байсан ба эдгээр сувраганууд 1930-1940 өөд оны үед
сүм хийдийн олноор нь буулган нураах үед өртөгдөн , хонхнуудыг нутгын
ардууд адуу малын хүзүүнд зүүх , өрлөг чулуу , арслангуудыг зөөн авч тараан
үгүй болгожээ. Зөвхөн сувраганы сэнтийн хэсэг үлдсэн байсныг 1994-1995 онд
нутгын олны санаачлагаар сэргээн босгожээ. Дээрх суврага нь хувь хүний
дурсгалын суварганы төрөлд багтах барилгын байгууламж юм.
Гандантэгчэнлин хийд
Их хүрээний зүүн хэсгийг Гандан буюу Гандантэгчэнлин гэж нэрлэдэг
байжээ. Гандантэгчэнлин хийд | Төгс баясгалант их хүлгэн хийд |-ийн анхны
сүмийг 1809 онд Далхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулсан. Дараа нь
энэ сүмийг Чойрын дацан болгож улмаар 1824 онд Ламрим дуган , 1838 5-р
Богд Жавзандамба хутагтад зориулан Гандантэгчэнлин буюу *Их хот мандлын
сүм* , Дашчойнхор , Ядагчойлон зэргийг байгуулжээ. Цаашид хийдийг улам
өргөжүүлж 1839 онд Цогчин дуган , 1844 онд Бадамёго , 1848 онд Жүдийн сүм ,
1909 онд Гунгаачойлон , 1913 онд 8-р Богд Жавзандамба хутагтад зориулж
Мэгжид Жанрайсиигийн сүмийг тус тус байгуулжээ. Мөн 1841 онд 5-р Богдын
Шарилын сүм , 1869 онд 7-р Богдын шарилын сүмийг, 1925 онд 8-р Богдын
шарилын тус тус барьсан. Хийдийн хойд талд 20 суврагатай байжэ. Тус хийдээс
зургаан сүм үлдсэн бөгөөд 1944 оноос эхлэн сүмийн хурал номын ажилыг
сэргээсэн билээ. Гандантэгчэнлин хийдэд олон ховор ном судар , түүх , соёлын
үнэт дурсгалт зүйлс хадгалагдаж байгаагын дотор Г. Занабазарын ээжийнхэн
хүсэлтээр хийсэн хүрэл цутгамал , Ойродын урчууд 16-р зуунд мөнгөр цутгасан
шарын шашныг үндэслэгч Амдо нутгийн Зонховын баримал | 15 кг хүнд | ,
зурмал болон зээгт аамал бурханы хөрөг, Энэтхэг , Төвд зэрэг газраас
авчирсан баримал бурхад , Балбын зандангаар хийсэн Локешварийн дүрс , 20-р
зууны эхэн үе Польш , Өвөр Монголд хийлгэсэн Аюуш бурхан , Буддын
мэндэлсний 2500 жилийн ойгоор тохиолдуулан 1956 онд тус хийдийн лам
Дамбадаржаа , Данзан нарын бүтээсэн Шагжамуны баримал , 1957 онд
Энэтхэгийн Ерөнхий сайд Жавхарлал Нщругийн бэлгэлсэн 2000 жилийн өмнө
Энэтхэгийн урчуудын бүтээсэн Буддын баримал , Буддын шарилын хэсэг , Шри
Ланкаас авчирсан суврага бүхий мөнгөн шүтээн зэрэг бий.Хийдийн Очирдарийн
сүмийг 1840-1841 онд барьсан бөгөөд уг сүмд 1869 онд Занабазар алт ,
мөнгөөр бүтээсэн Очирдарийн баримал , 1000 жилийн өмнө Балбад хүрэн
зандангаар бүтээёэн Локщшвари бурхан , ертөнцийн дөрвөн зүгийн сахиустай
Махранз , тус хийдийн лам Самбалхүндэв 1858 онд монгол зургийн аргаар
бүтээсэн эв зохицЛыг бэлэгдсэн зураг хадгалагддаг. Эндэх Зуугийн сүмийг 1869
онд 7-р Богд Жавзандамба хутагтын шарилыг оршуулахад зориулан барьсан.
Уг сүмд 19-р зуунд Долнуурт бүтээсэн Бурхан багшийн хоёр шавьтайгаа байгаа
баримал , монглын уран сийлбэрч Ширчингийн модоор сийлсэн Лхамо охин
тэнгэрийн сийлбэр зэрэг бий. Зуу , Очирдарийн сүм ур хийцээр адил бөгөөд
алтадмал ганжиртай , паалантай вааран дээвэртэй , чулуу , тоосго , мод
ороцуулан барьжээ. Эл хоёр сүмийн хоорондох хүзүүвчийг 1945-1946 онд
барьж их хурлын тахил , балинг бэлтгэх байр болгожээ. Дидан-лавиран сүм
буюу 5-р Богд Чүлтэмжигмэддамбийжанцангийн номын сан байсан сүмд 1904
онд 8-р Далай лам сууж байжээ. 1926 онд барьсан сүмд Ганднтэгчэнлин
хийдийн номын сан байрладаг бөгөөд тэнд 108 боть Ганжуур , түүний тайлбар
225 боть Данжуур , тэрчлэн Богд Зонхов , Банчин Богд , Далай лам болон
Төвдийн бусад зохиолчдын сүмбүм , Агваанбалдан , Агваанхайдав ,
Агваандандар , Сумба-хамба , Ишбалжир зэрэг монголын 70 гаруй эрдэмтэн
мэргэдийн сүмбүм байдаг. Мөн монгол , ойрд , санскрит , дщванагар , пали
зэрэг үсгээр алт , мөнгө , есөн эрдэнээр бичсэн төвд , монгол судар олон бий.
Гадантэгчэнлин хийдэд 1958 онд Бурхны сургаалыг үндэслэсний ойд зориулан
босгосон суврага , 80 хүн багтах зайтай , үндэсний хээ угалзаар чимсэн 108
уньтай , 11 ханатай гэр байдаг. Түүх , соёлын дурсгалт зүйлийг сэргээн
засварлах газар 1981-1982 онд тус хийдийн үлдсэн сүм дуганы гадуур Гол Асар
хаалга , хоёр жижиг асар хаалга бүхий хэрэм хашааг шинээр барьжээ. Түүнчлэн
1986-1987 онд Зуугийн сүм , 1987-1988 онд Очирдарийн сүм , 1995 онд
Жанрайсаг сүмийг сэргээн засварлаж , 1992 онд Дүйнхор дацан , 1995 онд
Дашчоймбол дацанг шинээр барьсан. Гандантэгчэнлин хийдийн уран барилгууд
нь монгол , монгол-хятад , хятад-төвд хэлбэр маягтай бөгөөд барилгын үндсэн
хийц нь мод , чулуу , тоосго , хөх болон паалантай төрөл бүрийн вааран
эдлэлээс бүрдэнэ. Хийдийн сүм дуган , асар хаалгыг буддын шашны ёс дэглэм ,
зан үйлтэй холбоотой зураг , баримал , чимэглэлийг өнгө хослуулан үндэсний
хээ угалзаар баяжуулан уран сайхнаар бүтээсэн байна. Сүмдуганы барилгын
үндсэн гоёл чимэглэл-нь алтансан ганжуур , жанцан , чойжхорол , бодьгөрөөс ,
дээврийн амьтад , хонх зэрэг юм. Уламжлалт уран барилгын дурсгал
Гандантэгчэнлин хийдийг 1994 онд улсын хамгаалалтад авчээ.
Гүндгаравлин хийд , сэцэн ханы алтан жан өргөө
Хэнтий аймгмийн төв Өндөрхаан хотын баруун урд *Хийдийн суурин* гэж
нэрлэгдсэн олон овгор шороо , чулуун суурь байдаг нь гуван зуу илүү жилийн
шаштир түүхтэй Гүндгаравлин хийд оршин байсан ул мөр юм. Хамхын Шолой
Сэцэнханы | 1577-1652] санаачлагаар Хэрлэн голын эрэгт байгуулагдсан
Гүндгаравлин хийд нь зургаан дацан „дөрвөн аймаг, арван дуган , арван дөрвөн
сүм суврага , арван жастай таван зуун хорин ламтай |1930-аад оны байдлаар |
байжээ. Сэцэнханы гол хийдийг Манжийн хааны эевэр засагчийн 17-р |1660|
оны цагаан хулгана жил үүсгэсэн гэж данс хараанд тэмдэглэгдсэн боловч
түүнээс ч эрт үүссэн баримтыг түүхч Хөдөөгийн Пэрлээ судлан тэмдэглэсэн нь
бий. Гүндгаравлин хий нь ус элбэг , уудам талиун хөндийд байрлажээ. Х^йдийн
ихэнх дуган сүмийг 190-аад оны дунд хүртэл буулгаагүй байв. Хийд
Түвдэнжунай-шадавчойпээллэн хэмээх Чойрын , Гүндэргаравлин хэмээх
Жүдийн, Ээвэмдашийпунцоглин хэмээх Дүйнхорын, Шампансойриг-
шадавдаржаалэн дацан, зүүн урд Пунцогдэжидлэн, баруун урд
Гэндэнпэлжээлэн , баруун хойд Шадавдаржаалэн , зүүн хойд Пунцогхамцанлин
аймгуудтай арван дуганаас гадна Мянган бурханы , Ханхлын гэсэн хоёр
дугантай байв. Эл хийдэд халхын анхны чойр бий болж үүнээс долоон жилийн
хойно Богд хүрээнд чойртой болсон гэдэг бөгөөд баруун зүгийн ёс дэглэмтэй
хийд байсан гэж халхад алдаршжээ. Мөн хийдээс зүүн хойш Сэцэн ханы алтан
жан , Тахилын байшин , Арын хөх зэрэг хятад маягийн хийцтэй өрөөнүүд байв.
Арын хөх гэдэг нь Сэцэнханд бараалхахаар ирсэн манж хятадын буурчийн ,
Сэцэнханы Алтан жан гэдэг нь ёслолын өргөө юм. Алтан жангаас баруун хэсэгт
Сэцэнханы бурхан тахилын дөрвөн барилга байв. Эдгээр барилгын зарим нь
үлдсэн агаад өдгөө Хэнтий аймгийн угсаатны зүйн музейн барила байжээ.
Хэдэн жилийн өмнөөс Гүндгаравлин хийдийг сэргээн модон дуган барьж хурал
ном хурдаг болжээ.
Гүнжийн сүм
Хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг хойшоо
Хүй Мандал , урагшаа Авдарбаян , баруун Сонгино өнгөртөл , зүүнээ Хэрлэн
хүртэл уул усыг эзлэж байв. Дархан ван ноёны дээд нэг үе Богд дархан ван
Дондогдорж 1697 онд Манжийн Энх Амгалан хааны гүнжийг хатнаа болгон авч ,
олон жил ханилан суужээ. Хожим тэр хатныг насаахад Манжийн хааны
арилгаар Баруун Баянд | одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг бөгөөд
Улаанбаатар хотоос 100 гаруй км-т оршино |сүм барьж тэр сүмийн хүлэмжид
шарилыг нь оршуулж , Гүнжийн сүм гэж нэрлэх болсон бөгөөд хошуунаасаа нэг
отог таслаж уг сүмийг сахиулжээ. Сүмчин гэгдэх тэр отгийнхон хожим өсөж
олшроод бараг нэг сумын дайтай болжээ. Лам нар нь хурал хурж , сүмээ байнга
тахин шүтэж , харчууд нь сүмийн мал , тарианы ажлыг эрхэлж өөр алба
үздэггүй байжээ. Гүнжийн сүмийн бүх эд хогшил эггэ янзандаа , өрөө
тасалгааны нь тавилга , эд хогшил , ширээ сандал , олбог түшлэг , авдар шүгээ,
толь , хувин , домбо сэлт , хаш чулуу , нарийн шаазан , зандан суман зэрэг
модоор маш нарийн урлаж хийсэн үнэт эдлэл цөм удтал хадгалагдаж байгаад
1938-1942 оны үеэр сүйтгүүлсэн байна. Гүнжийн сүмийн үлдэж хоцорсон
байгууламж нь :
А| Богдын хаалганаас хоёр тийш үргэлжилсэн 2,5 м өндөр, 4900 ам
дөрвөлжин м талбайтай хэрмэндоторх гол сүм
Б | Хэрмийн гадна талд орших харгалзагчийн байшин
В | Цамхаг
Г | 1740 онд бариулсан "Хичээнгүй Амарлингуй гүнж" -ийн шарилын
хөшөө зэрэг болно . 1949 онд Шинжлэх ухааны хүрээлэн гүнжийн булш ,
хөшөөний орчимд хэд хэдэн газар малтмал хийж газар дор байсан шарилын
байшинг олжээ . Урьд өмнө нь тоногдсон булшаас цагаан задан зандан авс ,
чулуун хайрцаг сэлт гарсан байна. Гүнжийн сүм нь 18-р зууны үеийн Монголын
уран барилгын хийгээд эд оюуны соёлын чухал дурсгал юм. Энэ дурсгалыг
1971 онд БНМАУ-ын СнЗ-ийн 420-р тогтоолоор улсын хамгаалалтанд авчээ.
Гэлэнхүүгийи суврага
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвөөс хойд зүгт 10 км зайд уулын
дөрвөлж дээр нэгэн суврага байх ба үүнийг Гэлэнхүүгийн суврага гэж нэрлэнэ.
Тус нутагт амьдарч байсан Гэлэнхүү гэдэг хүн насны эцэст өөртөө зориулж
бүтээн босгосон байна. Энэ хүн 1880-аад оны сүүл 1890-ээд оны эхээр төрж ,
10 орчим насандаа хүрээ хийдэд шавилан суусан хэдий ч шашин ном , зан
үйлтэй тэрсэлдэн хөөгдөж хөдөө гарч амьдарчээ. Угаас сэргэлэн цовоо , олн
талын зүйлийг сонирхон монгол хүний ухаанаар сэдэж бүтээх ажил олныг хийж
байсан нь өнөөг хүртэл нутгийн олонд домог болж хуучлагдан үе дамжин
ярьсаар иржээ. Тэрээр өөрийн төрж өссөн Дэвүүр гэдэг газар тарвага
нутагшуулж , голын усыг боон шуудуу татан ногоо жимс тарьж ургуулах болон
ур дарх хийн олон түмэнд хүндлэгддэг байсан нь 8-р Богд Жавзандамбаас
*Жадамба* зэс барыг урлахад халхын нэрт урчуудтай хамт уригдан очиж
бүтээлцэж байсан байна. Насны эцэст буян үйлдэхийн тулд өөрийн гараар
сувраганд орох материалыг цуглуулж шүншигт нь өөрийн дархны нарийн багаж
хэрэгслэлийг хийг суварга бүтээн босгосон байна. Сувраганы сэнтий нь 2,5 м
квдрат талбайг эзлэн бумба , гонхорын хамт 3 м өндөр , улаан шаргал боржин
чулууг засан хавгайлан дөрвөлжлөн өрж шавраар чигжин босгожээ. Суврагыг
барихдаа маыг нь зориудаар хойд зүг харуулан барьсан нт уг хүний сэтгэлийн
илэрхийлэл байж болох талтай. Суврага нь ариун санваартан , бурхадыг
сахиуслан хадгалах байр буюу түүхэн үйл явдал зориулж уул газар нь барьж
байгуулдаг барилгын байгууламж юм. Гэлэнхүүгийн суврага нь хувь хүний
дурсгалын төрөл зүйлд багтан орох юм.
Гэсэр сүм
Хятадын хөхийн шашныг шүтэгч Гүвэ овогт Захар гэдэг хүн 1919-1920
оны үед хөхийн шашны номлолыг өргөн дэлгэрүүлэх зорилгоор Их Хүрээний
баян чинээлэг пүүсүүдийн эзэд хятад иргэд , хятад лам нарын сүсэг бишрэлээр
хуримтлагдсан мөнгөөр Гуанди шүтээн буюу Нэсэр сүмийг Дасганы овооны
өвөрт байгуулжээ. Гуан-ди гэдэг нь Хятадын нэгэн том цэргийн эрхтэн Гуан-
юүйн өргөмжилсөн нэр бөгөөд Гуан-димио гэдэг байна. Манж чин улсыг
байгуулах үед манж нар Гуан-юүй жанжны сүнс залран ирж түүний ивээлээр
дайснаа сөнөөн их гүрнийг байгуулсан гэж үзэн түүнийг шүтэх шүтлэг маш их
болж олон сүм хийдийг байгуулан түүний дүрийг залан шүтэх болжээ.
Гэсэр сүм нь:
1 Гол хаалганы зүүн , баруун талд жин хэнгэрэг, жин хонхны сүүдрэвч
2 Гол сүм болон Дарь эхийн сүм
3 Өргөл мөргөлчдын сүм
4 Хөлгийн сүм
5 Хөхийн шашны сургуулийн хоёр байшин болон Гүвэ овогт Захарын
сууцны байшин, хэрмэн хашаанаас бүрдэж байжээ.
Хятадын Хөхийн шашин нь Х.Т-ын 5-р зууны үед Буддын шашаныг
хятадад дэлгэрүүлсэн нэгэн урсгал шашин юм. 1933 онд сүмийг улсын мэдэлд
авснаас хойш барилга байгууламжуудыг нь янз бүрийн байгууллага эзэмшиж,
өөрчлөн анхны төрх байдлыг нилээд алдагдуулжээ. Гэсэр сүм нь хятад хийцийн
сүм дуганы төрөлд орохтүүхийн дурсгалт уран барилга юм.
Дамбадаржаалин хийд
Улаанбаатар хотын хойд дүүрэгт, баруун, зүүн хоёр Сэлбэ голын
уулзварт халхын гурван хийдийн нэг Дамбадаржаалин |Шашныг бадруулагч
сүм| хийд оршдог. 2-р Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулан Манжийн
эзэн хааны зарлигаар 1761-1765 онд энэ хийдийг байгуулжээ. Манжийн хаанаас
гаргасан энэхүү зарлигийг тэмдэглэж монгол, төвд, манж, хятад дөрвөн хэлээр
чулуун дээр сийлбэрлэсэн бичээст гэрэл хөшөөг эндэх Түүхийн сүмд
байрлуулжээ. 1774 онд хийдийн хэрмийн баруун хойд талын өнцөгт 2-р Богдын
шарилын суврагыг босгож, улмаар уг шарилын сүмийг тахих болсон ажгуу.
Дамбадаржаалин хийд нь 12 дуган , дөрвөн дацан бүгд 25 дугантай , 1500 лам
ном хурдаг томоохон хийд бажээ. Тус хийдэд Гавжийн Дамжаа гэдэг хурал
хуруулж эрдмийн цолмяндаг хайрладаг байв. Уг хийдийг анх байгуулснаас
хойш 150-иад жилийн дараа 1907 онд сэргээн засварласан байна. 1930 он
хүртэл шашны хурал номын үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд хэсэг
хугацаанд тасалдаж 1990 оноос эндэх Цэцэн хан аймгийн гэр дуганыг лам нар
өөрсдийн хүчээр засч шашны хурал хурж эхэлжээ. Дамбадаржаалин хийдээс
одоо Цогчин дуган | хийц , төлөвлөлт нэлээд өөрчилсөн | , Жин хонх , Жин
хэнгэрэгний сүм Түүхийн Баруун , Зүүн сүм , Лавиран , хоёр Жотхан , Асар
хаалга, хэрэмний үлдэгдэл, дөрвөн дуган үлджээ. 1971 онд улсын
хамгаалалтад авсан. Дамбадаржаалин хийд нь ерөнхий төлөвлөлт , хийц , өнгө,
будаг, чимэглэлийн хувьд Амарбаясгалант хтйдтэй адил бөгөөд тэнхэлгийн
голд Цогчин дуганыг байрлуулж бусад сүм дуганыг тэгш хэмийн төлөвлөлтөөр
хоёр талд нь байрлуулсан ба давхар хэрэмтэй байжээ. Барилгын үндсэн
материал нь боржин чулуу , хөх тоосго , хөх ваар , мод юм
Дарь эхийн сүм
Дарь эхийн сүмийн үлдэгдэл нь Улаанбаатар хотын Баянзүрхийн дүүрэгт
Амгаланд байдаг. И^хүрээ нь нүүдлийн чанартай гэр ба гэр маягийн
барилгуудаас бүрэлдсэн бөгөөд нүүдэллэж , олон газар байрлаж газарт
суурьшиж эхэлжээ. Их хүрээний баруун талын хятад пүүсийг нүүлгэн Наймаа
хотод нэгтэгсэн байна .Их хүрээ байгуулагдсантай холбогдож Наймаа хот
үүссэн түүхтэй .Хүн ардын амьдралын эрэгцээг хангах ,арилжаа худалдааны
ажлыг өргөтгөхөөр зорьж Их хүрээний газар хятад худалдаачдын Наймаа хотыг
байгуулах болжээ. Үүнтэй холбогдуулан буддын шашны зан үйлийг хүндэтгэн
жил бүрийн Майдар бурхан өргөх жагсаалын замыг боогдуулахгүйн тулд Их
хүрээнээс арван газар | 5 км | зайтай Улиастай голын адагт Наймаа хотыг
байгуулжээ. Уг хотыг *Элбэг-Амгалант гацаа* , Наймаа хот , Амгаланбаатар хот
хэмээн тус тус нэрлэж байжээ. Наймаа хотод сүм байсны нэг нь Дарь эхийн сүм
юм. Наймаа хотын хятад иргэдийн сүшиг бишрэлийг хүндэтгэж хотын зүүн өмнө
талд Дарь эхийн сүмийг бариулжээ. Сүмийн барилгуудын хийц нь модон яс
модтой хөх тоосгон ханатай , муутуу цаас наасан сараалжин цонхтой байжээ.
Сүм нь эргэн тойрон хөх тоосгон хэрэмтэй , хэрэм нь өмнө талдаа том
хаалгатай зүүн талдаа жижиг хаалгатай. Гол сүм ар талдаа жижиг сүмтэй , уг
сүмийн баруун зүүн талаар барьсан жижиг сүмүүдтэй байжээ. Гол сүмээс
нэлээд урагш сангийн хүрэл тогоотой түүний өмнө талд боржин чулуугаар маш
уран сийлсэн хоёр багана босгожээ. Баруун талын чулуун баганад : *Түмэн
амьтныг их энэрэнгүй сэтгэлээр аварна* гэж хятдаар бичсэн байдаг. Гол сүмд
хятад маягийн Дарь эх бурхны буултын өдөр хэмээн хуушаан нар хурал ном
үйлддэг байв.Сүмийн их хурлын үер өмнөх том хаалгыг нээж хүж зул асаан,
өмбөр дэлдэн ,цонх цохиж ,мөргөлчдийгхүлээн авч буян номыг үйлддэг
уламжлалтай байв .Өвлйн цагтхушаан лам нар сүмийн гадна чулуун довжоон
дээр улаан олбог дэвсэж ,хэнгэрэг балбан ,Дарь эх бурхан тахидаг .Уг сүмийг
1937-1938 онд нураасан .Дарь эхийн сүмийн чулуун багана нь боржин чулуун
дээр хүн.амьтан.хээ, угалз ,бичиг үсгийг маш уранаар сийлж хийснээрээ онцлог
бөгөөд монголд 11м өндөр ,ийм уран хийцтэй өндөр багана байдаггүй .Иймээс
энэ 2 чулуун багана 1994улсын хамгаалтанд орсон .1990 онд Дарь эхийн сүм
сэргээх засварлах судалгаа хийсэн бөгөөд 1991 онд гол дуганыг засварлах
зураг гарган 1994-1995 онд сэргээн засварлаж Дарь эхийн хурал хурж байна.
Дэмчигийн хийдийн туйр
Ноён хутагт Д.Данзанравжаагийн говь нутагт байгуулсан олон хүрээ
хийдийн нэг нь галбын уулын гурван хийдийн нэг болох Дэмчигийн хийдийн
туйр Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Галбын уулын байц хадан дунд
бий . Энэ хийдийг Д,Данзанравжаа ирээдүй цагийн билэгдэн байгуулсан гэдэг
өгөөд Цогцолын хийд ч гэж нэрэлдэг. Дэмчигийн хийд бол давхар хашаан дотор
есөн жангийн жантан бүхий төвд маягийн хоёр давхар сүмтэй ,хойд хэсэгт нь
хоёр гэр, эргэн тойрон жижиг дөрвийн зэрэг байшинг өмнө хойно нь барьсан
хэрэм нь том дааман хаалагтай байжээ .Түүний дээд хэсэгт хоер цонх бүхий
гүндэ сэхээвч байшинтай хоёр талд нь суваргатай жижиг хэрэмтэй байжээ .
Сүмийн хойд хээгт голдоо давхарлаг бүхий их суварга босгож цэцгийн дэлбээ
хэлбэртэй хэрмэн ханаар хүрээлжээ Эдгээрийн үлдэгдэл одоо хүртэл бий. Энэ
хийдэд нь 30 орчим лам шавилан сууж ирээдүй цагийн хурлыг хурж байсан
бөгөөд сүсэгтэн олны хүсэлтээр цагийн хурал хурдаг байсан . Нёон хутагт энэ
сүмийг тоосго шатаалгаж бариулсан бөгөөд зарим нэг хэсгийг нь байгалийн
чулуугаар бэлнээр хийж 1937-1938 оны үед энэ хийд усгагдсан байна. Одоогийн
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Егүзэр хутагтын хийд
1990-ээд онд сэргээгдэж хурал номоо үргэлжлүүлжээ.
Егүзэр хутагтын хүрээ
Эрдэнэ мэргэн бандитын хүрээ буюу Егүзэр хутагтын хүрээ нь Халхад
ихээхэн нэрд нарсан газар байжээ. Халхын тамгатай хутагтуудын нэгэн болох
эрдэнэ мэргэн бандит Ачит Егүзэр дархан хутагтын хувилгаан хэмээх өндөр
алдар цол авах хүртлээ арван хоёр ширээ залгамжилсны сүүлчийнх нь хутагт
Галсандаш байжээ. Эрдэм боловсролтой нөлөө бүхий энэ хүнийг 1930-аад онд
Егүзэр хутагтын хэрэгт егүүтгэн хэлмэгдүүлж хийд нь эзгүйрч нуран эвдэрчээ.
Егүзэр хутагтын эдлэж хэрэглэж байсан зүйлийг өдгөө нутгийн ард нандигнан
хадгалсаар байна. Тэрбээр хурдан морь уяж танихдаа гаргууд хүн байсан аж.
Хутагтын морины уяа тэргүүтэн өдгөө хэлмэгдэгсдийн музейд хадгалагдаж
байна. Одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Егүзэр
хутагтын хийд 1990-ээд онд сэргээгдэж хурал номоо үргэлжлүүлжээ.
Есөн зүйлийн суврага
Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын төвөөс урагш 60 км орчим Өндөр
гэгээн Занабазар |1635-1723|-ын мэлмий нээсэн Есөн зүйл гэдэг гаар энэхүү
дурсгал оршдог. 1640 оны үед байгуупсан эл суврагыг бурханы шашны хүндтэй
их хүнд зориулан босгодог нэг жаягаар барьж бүтээсэн бөгөөд цагийн энэнд
элгэдэн өдгөө овгор туурь үлджээ. Есөн зүйлийн суврагыг нутгийнхан Өвгөн
Суврага гэж бас нэрлэдэг. Суврагыг босгосон Есөн зүйл хэмээх газрын тухай
Галдан туслагч *Эрдэнийн эрх* зохиолд : Өндөр гэгээн Занабазар 1635 оны
насан төгөлдөр хөхөгчин гахай жил халхЫн Түшээт хан Гомбодоржийн хатан
Ханджамцаас Есөн ззүйл хэмээХ газар мэндэлжээ.Есөн зүйл хэмээсэн нь
Гэгээнтний мэндэлсэн газарт есөн зүйлийн цэцэг ургаснаар нэрэлсэн нь хожим
сунжирч усан зүйл хэмээх явдал ч байсан тухай өгүүлжээ. | Дурдсан зохиол 90
дэх тал |. Тэнд суварганы туйраас гадна , гэгээнтний хүй дарсан газар , живхний
үнс асгасан газар гэж цагаан шороо байдаг. Энэ суврагыг өвгөн суврага
хэмээсний учир нь гэвэл : Халхын түшээт ханы ураг удамын холбогдолтойгоос ,
нөгөө талаар өндөр гэгээн Занабазар өвгөн Хутагт хэмээдэг байсантай ч
холбоотой байж болно. 17-р зууны хоёрдугаар хагаст өндөр гэгээний өвгөн
суврагын дэргэд мөргөлийн жижиг сүм байгуулж , буян мөргөлийн хурал ном
хурж байсаар 1930-аад оны егүүтгэлийн үед тэр нь үгүй болон устгагджээ.
Жаргалантын дуган
Хөвсгөл аймгийн Жаогалант сумын төв , Хөнжлийн голын эрэгт орших
Дашпэлжэйлэн хэмээх энэ дуганыг нутгийн тахилагат шүтээн Дамдинчойжоо
бурхант их уулыг голлуулан барьсан ба дуганы гол шүтээн нь дээрх бурхан
байв. 1890-ээд онд Хөнжлийн гол үерлэн усанд автахад дунганг нүүлгэн зөөж
одоогийн Жаогалант сумын төрөлд орох бөгөөд дээврийг паалангийн оронд
модоор хийн банзыг хагас сар хэлбэрээр зүсэн углаж тавих байдлаар бүрхжээ.
Дуганы багана дам нуруунуудыг хооронд нь углуурагдан зангидах, шаантаглаж
төв байгаа газар авчран барьжээ. Тус дуган нь монгол загварын сүм дуганы
холбох , ханыг дан банзаар хөндлөн босгох зарэг аргаар угсран барьсан нь
буулгаж зөөхөд зориулагдсан бололтой. Углуурга модны зах ил гарсан хэсгийг
цэцгэн хээгээр чимэглэн зүмэр тавьж улаан ягаан өнгөөр будсан болон дотор
талдаа шашны эд зүйлс, чимэглэл зүүж өлгөх зай ихтэй байгаа нь монгол
загварын сүм дуганы нэг шинж юм. Дуган нь бөмбөгөр оройтой дөрвөлжин
хэлбэртэй, гадуураа эргэн тойрон 6-8 баганатай , гурван үе байсан ба 1930-аад
онд сүм хийдийг олноор нураан буулгах үед дуган эвдрэл гэмтэл багатай
үлдсэн хэдий ч хожим барааны агуулах болгон ашиглах зорилгоор дээд
дээврийн хэсгийг нураан янзлаж үндсэн хэлбэрийг гажуудуулан одоогийн төрх
байдалд оруулжээ.
Заяын хүрээ
Одоогийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Булган уулын
энгэрт 1631 онд Заяын хүрэг үүсгэн байгуулжээ. 17-р зууны эцсээр Заяын
хүрээнд Гүдэн сүм , Лавмран , Сэмчиг байгуулж , 1696 онд байгуулсан Гүдэн
сүмийг нь хоёрдугаар Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн лавирангаа болгосон
байна. Лавирангийн дээд давхарын сүмийг шүтээний гурван сүм гэх бөгөөд
баруун Гүдэнд үүрд нам гүм нойрссон. Зая бандид хутагт Лувсанпэрэнлэй ,
Лувсанняндаг , Лувсанжигмэддорж нарын шарилыг оршуулсан гурван суврага ,
зүүн Гүдэнд тавдугаар хутагт Лувсанжигмэднамжилын шарил тус тус байдаг
байжээ. Гол сүм лам Чодог бурхныг тахиж , жасаа хурал хурдаг байсан бөгөөд
дээд давхрын тасалгааны хутагтын номын санд эртний түүх , уран зохиол ,
шашны ном судрыг төвд , монгол , хятад хэлээр төрөл ангиар нь ялган
байрлуулж байжээ. Гуравдугаар Заябандид Лувсанжигмэддоржийн үед 1802
онд Зүүн , Баруун Сэмчинг барьсан бөгөөд анх дээд давхар нь модон , асар
дээвэртэй , доод хоёр давхар нь тоосгон төвд хэлбэрийн барилга байжээ. 1908-
1909 онд Сэмчингийн гуравдугаар давхарыг буулган хуралын дуган , болгон
1909-1910 оны үед засвар хийж одоогийн байдалтай болгосон байна. Заяын
хийдийн сүм дуганыг 1887 онд -тухайн үед нэрд гарсан монгол дархан , урчууд
сэргээн засварлаж байжээ. Заяын хүрээг «хоорондоо 5 км алсдах газарт дээд ,
доод хүрээ болгон хуваарилж байгуулсан бөгөөд дээд хүрээнд зургаан аймгийн
бүгд 26 сүм дуган , лам нарын орон сууц , жижиг байшин барилга , доод хүрээнд
нь хоёр аймгийн дуган , лам нарын байшин барилга байв. Заяын хүрээнд ямагт
ЮООлам суудаг байсан бөгөөд нэг жилд хэдэн удаагийн их хурал хурах үер
4000 орчим , түүнээс илүү лам нар цуглардаг байжээ. Хуучны Заяын хүрээнээс
үлдсэн сүм дуган тухайлбал , Зүүн , Баруун Сэмчин , Хүлгийн Сүм , Гүдэнг
сэргээн засварлаж өдгөө аймгийн Угсаатны зүйн мүзей болгон ашиглаж байна.
Эдгээр барилгыг 1971 онд аймгийн хамгаалалтад авсан юм. Уул , ус ,
байгалийн гоо үзэсглэнтэй хосолсон Заяын хүрээний сүм дуганууд төвд , төвд-
монгол , төвд-хятад хийцийнх бөгөөд барилгын үндсэн материал нь мод , чулуу,
хөх тоосго , ваар юм. Барилгуудыг толь , жанцан , ганжир зэргээр чимэглэсэн
бөгөөд маш уран гоё сийлбэртэй , хурц тод өнгийн дагнаас будагтай ажгуу.
Их Бурхант
Өнгөрсөн зууны монголын соёл , түүхийн томоохон дурсгалын нэг болох
"Их Бурхант" нь Дорнод аймгийн Халх гол сумын төв Сүмбэрээс хойш 35 км-т ,
Халх голын баруун эргийн тохойн 35 градусын налуу энгэрт оршино. Халхын
Сэцэн хан аймгийн Илдэн жун ван Бат-Очирын Тогтохтөрийн /то-ван/ /1797-
1868 / санаачлага , удирдлагаар 1859-1864 онд бүтээсэн энэ дурсгал " Их
шүтээн " , "Их бурхант" хэмээн олноо алдаршжээ. Найман аюулаас аврагч
Жанрайсиг / Жигжид-жав / бурханы дүр эл шүтээнийг то ван болон сэцэн хан
аймгийн хошоо ноёд , ихэс дээдэс чулуугаар хэвтээ байдалаар бүтээн залахаар
шийдэж аймаг, хошуу нутгийнхны хандив хөрөнгөөр зуу шахам гар урчуудыг
оролцуулж урлан бүтээсэн байна. 90 тохой буюу 30 метр уг бурханы их , бага
хоёр хүрээн дотор цогцлуулжээ. Том хүрээн нь 220+97 м бөгөөд үүний дотор
талд дунджаар 165+110 см хэмжээтэй 20 ланз үсгийг хэвтээ байдлаар шигтгэж ,
бага хүрээн дотор 200+110 см орчим 12 ширхэг суврага болон Их бурханыг
тойруулан чулуугаар урласан 20 гаруй жижиг бурханы дүр бүтээсэн аж. Гэвч
энэхүү гайхамшигт дурсгалыг 19-р зууны эцэс 20-р эхээр дорнод Хятадын
төмөр замын хэд хэдэн будлиан , үймээний үеэр эхлээд эвдэн сүйтгэсэн байна.
Сүйтгэж цааш үргэлжилж Ардын хувьсгалын дараа бурхан шашныг хавчин
гадуурхагчдын ширүүн гарт өртөн чулуугаар нь барилгын суурь , малын
хашаа саравч барьж үрэн таран болгосон билээ. Харин 1990-ээд
оноос уг дурсгалыг хуучин - байдлаар нь сэргээн бүтээх санаачлага гарч 1995-
1997 онд холбогдох судалгаа .шинжилгээ , малталт , сэргээн засах / ажил тэнд
өрнөсөн билээ. Ингээд 1997 оны намар сэргээн зассан, Жанрайсиг бурханыг
аравнайлж ёспол үйлдсэнээр 19-р зууны соёл , түүхийн гайхамшигт цогцолбор-
энэ бүтээл хойч үеийнхэнд бодит байдлаар уламжлагдан үлдэх боломжтой
болжээ. Их бурхантын талаар академич Ш. Нацагдорж , X. Пэрлээ болон
Оросын эрдэмтэн А.П. Окладников , В. Казакевич нар зохиол бүтээлдээ
дурьдаж байжээ. А.П. Окладников 1949 онд Халх голын сав нутгаар судалгааны
ажлаар явах далимдаа " Их Бурхант "-ыг үзээд гайхан биширч энэ дурсгал бол
уг газар нутагт оршин тогтнож байсан хүчирхэг гүрний бүтээл болов уу. Энэ нь
10-11-рзуунд холбогдох байх хэмээн үзсэнийг нэрт эрдэмтэн , археологич X.
Пэрлээ залруулж 19-р зуунд бүтээгдсэн болохыг баримтаар нотолжээ.
Лигшиддонгайлин хийд
Дайчин вангийн хушууны гол хүрээ Лигшиддоргайлин нь Түшээт хан
аймгийн эртний хийдийн нэг юм. Энэ хийдийн туйр нь одоо Булган аймгийн
төвийн өмнө хэсэгт бий. Тус хийдийг 1666-1667 онд Түшээт хан Чахудоржийн |
Чимиддорж | ойр төрлийн Баатар Бэйл хэмээгч өөрийн гэрийг Цогчин сүм
болгож анх үүсгэсэн. 17-р зууны сүүлч 18-р зуунаас тус хийдийг хурлын дацан
болон аймгийн сүмүүдийг удаа дараалан өргөтгөжээ. Үүнд : Арван нэгдүгээр
жарны усан гахай жил |1633 онд | Дашпилжайлон аймаг, 1685 онд цогчин хурал,
1697 онд Самданчойлин , 1709 онд Пунцагдоналин буюу тойны аймаг , 1721
онд Дашчойлин буюу бандидын аймаг, 1733 онд Дашчойнхорин дацан буюу
унзадын аймаг, 1792 онд цанид дацан , 1789 онд эмч нарын дацанг байгуулжээ.
1876 онд Диваажин буюу жаргалын орон гэдэг нэртэй хиймэл уулан дээр сүм
байгуулж , 1904 онд сүрлэг томрууунаараа Ази тивд томоохон тооцогдох
Цагаан .« суваргыг барьж дуусгажээ. Эдгээрээс өдгөө "Диваажин " сүм болон
Цагаан суврагын үлдэгдэл туурь л үлдсэн бөгөөд Диваажин сүмийг сэргээн
засварлах ажил хийгдэж буй.
Мандширийн хийд
Манжийн хаадын шүтээн гэгддэг Мандширийн хувилгаан анх Х.Т.Ө 2-р
зууны үед Энэтхэг оронд гарсан бөгөөд түүнээс хойш Төвдөд хэдэн удаа ,
Монгол оронд таван удаа тодорч байжээ. Анхны Мандширийн хувилгаан
Наваанжанбалцанг залан ирж 1733 онд Богд хан уулын өвөрт төвд хэлбэртэй
80 жан хэмжээтэй анхны сүмийг барьж эхлэн 1747 онд дуусгажээ. 1748 онд уг
сүмийг равнайлж , Дашчойнхорлин | Буяныг залирагч сүм | хэмээн нэрлэжээ.
Энэхүү сүм нь Мандширийн хийдийн анхны дуган байсан учраас Өвгөн Лавиран
гэж нэрлэгдэх болсон. 1750 онд Мандшир лам Агваанлувсанжанбалданзан 2-р
Богд Жавзандамбад багшаар залагдаж уул хийдийг түүнд өргөсөн учир Богдын
их шавийнхан засаж сэлбэдэг болжээ. Өвгөн Лавирангийн зүүн , баруун талд
хоёр Сэмчин байсан. 18-р зууны сүүлчээр Цогчин дуганыг байгуулсан бөгөөд
дуганы өмнө талд Богд хан уулнаас ус татаж хиймэл нуур хийсэн байжээ.
Цогчин дуганд цанидын хурал хурах болсонтой холбогдуулан 1760 онд
Дамиданянсангийн Бадам ёгогийн дацан , 1756 онд Цанидын дуганыг барьсан.
1770 онд Цогчин дуганы ар талд Шар хүрээ гэдэг нэртэй Богдын ордонг
барьсан байна. Энэ ордонг хожим 1919 онд сэргээн засаж 1920 онд 8-р Богд
сууж байжээ. Цогчин сүмийн өмнө цамын талбай байдаг. 1780 онд Сэрүүн
Лавиран хэмээх ордонг барьжээ. Мандширийн хийдийг 1937 онд нурааж
буулгасан ба хийд нь бүгд 21 орон савтай гэж 1938 оны бүртгэлд бүртгэгдсэн
байдаг. Хангал, Өрөнхан , Цогчин , Богдын Шар хүрээ , Өвгөн Лавиран , Эргэдэг
Майдар , Сувраган сүм , Сэрүүн Лавиран , Мамба , Цанид , Бадам ёго , Жүд ,
Мангал зэрэг сүм дугануудын буурь , турь үлджээ. Мандширийн хийдийн арын
хадан дээр сийлсэн зургийг 1971 онд орон нутгийн хамгаалалтад , мөн уг
хийдийн турь , сийлмэл зурагт хадыг 1994 онд улсын хамгаалалтад тус тус
авчээ. 1989 гэрэл зургийг үндэслэн Сэрүүн Лавиранг шинээр сэргээн босгожээ.
Хийдийг орчин тойрны байгальтай нь уран сайхнаар зохицуулж байгуулсан
бөгөөд барилгууд нь үелүүлсэн чулуун зэвсэг дээр түүхий болон шатаасан
тоосго , мод, чулуугаар барьж , жанцан , толь , ганжуур , өнгө будаг , хээ
угалзаар чимсэн төвд , төвд-монгол , монгол хийцийн барилгууд бүхий байжээ.
Мандширийн хийдийн сүм дугануудаас хамгийн том нь болох Цогчин дуган нь
өндөр чулуун суурин дээр түүхий тоосгоор өрж , шавардаж цагаан шохойгоор
шохойдсон бөгөөд дээд эрмэгийг нь толиор тойруулан чимэглэсэн , төвд
хэлбэрийн барилга байв.
Мишиг гүний хүрээ
Төв аймгийн Дэлгэрхаан сумын төв байгаа газарт 1875-1897 онд хошуу
засагаар гүн Мишигдорж сууж байх үед энэ хийдийг үүссэн учир Мишиг гүний
хүрээ хэмээн олонд алдаршжээ. Хүрээний бүрэн байдалд ямар байдлаар энд
хийдийн далаархи дөрвөн барилга , ор үлдэц үлдсэн байсан. Үүнд:
1 Улаан сахиусын сүмийн барилгыг сумын клуб болгон ашиглаж дээврийн нь
өөрчилжээ.
2 Цогчин дуган байсны суурь нь улаан сахиусны сүм | сумын клуб | -ийн өмнө
талд мэдэгдэхүйц овгор нурш байна.
3 Өөр нэг сүм хэвээр байгаа нь сумын албаны хашаан доторхи барилга юм.
4 " Мишиг гүний өргөө" гэх барилга хүн эмнэлгийн хашаан дотор байжээ | одоо
тодорхой мэдэгдэх юм бараг үгүй байна |
Мэгжиджанрайсэг | Аръяабало | Бурханы сүм
Энэ сүм Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвийн баруун талын
гандан хийдийн дэнжид Гандантэгчэнлин хурлын дуганы архан талд хаа холоос
сүндэрлэн харагддаг. 1911 оны сэтгэл энэрлийн бэлэгдэл Мэгжиджанрайсэг |
Аръяабало | бурханд зориулсан сүм босгохыг 8-р богд Жавзундамба Хутагт
зарлиг буулгаж түшмэл Өлзийхутаг, ЗайсаН лам Чойжамц нарт 1911 оны
долдугаар сарын 20-нд даалгажээ. Барилгын ажилд нийт 236000 лан мөнгө
зарцуулснаас 100,000 лан мөнгийг бурхан бүтээхэд зориулсан. Бурханы 80
тохой дотор батгаан босгох тэг зураг үйлдснээс барилга нь шалнаас орой
хүртэл 30-аад метр байхаар бодож, барилга барих 26 метр урт 24 ширхэг
гуалин мод , тоосго бэлтгэх , шохой болгох гэх 1913 онд барьж дуусгасан. Энэ
дурсгал барилга , шүтээний талаар Н.М.Щепетиьников 1960 онд хэвлүүлсэн "
Монголын уран барилга " хэмээх номондоо эл барилгыг Хятад , Төвдийн
хольмог хэлбэр хэмээн үзсэн нь учир дутагдалтай. Харин X. Майдар " Монгол
архитектур ба хот төлөвлөлт" гэдэг номондоо Монгол уран барилгын бүтээл
болохыг ззаасан бөгөөд Б. Даажав уг сүмийн барилгыг ур хийцэнд хэрэглэсэн
арга арга барилыг монгол гэрийн тэг зураглалын үндсэн зарчим дээр
шийдвэрлэсэн. Монгол гэр хэлбэр барилгын нэгэн төрөл гэж үзжээ. Барилгын
дотор талын урлаг чимэглэлийн талаар 1920 онд Оросын эрдэмтэн
И.Майский Жанрайсэг бурханы сүмд орж үзсэн тухайгаа ".......гадаа
гэрэлд явж байгаад ороход бүрхэг харанхуй болж биеийг сэрүү татуулан
ямар нэгэн болгоомжилсон ёслолын нам гүм байдал эзэмдэнэ. 1930
Жанрайсаг бурханы сүмийг засварлаж 1960-19680онд монгол ,ЗХУ болон
БНХАУ-ын уран барил гачид тус тус хэмжэлт хийж зураг гаргасан ба энэ
судалгааны үед сүм нэлээд урагшаагаа хазайлт үүссэн нь тогтооогдсон ч
зөвхөн өнгө будаг сэргээх ажил хийгдсэн. Мэгжиджанрайсаг бурхны сүмийг
босгосноор тэр нь нийслэл хүрээний зонхилогч өндөрлөг болж Зүүн хүрээ .
Гандантэгчлэн хүрээ хоёрыг нэгэн орон зайд холбосон барилга уралхуйн ач
холбогдол бүхий үүргийг Нийслэл хүрээ гэх нэрэн дор нэгтгэн холбох болсон
юм , 1996 онд Жанрайсаг бурхны бүрнээр сэргээн бүтээж сүмийг шүтээний
газар болгожээ .
Сангийн далай хийд
Өмнөговь аймгийн Номгон сумын төвд орших Сангийн далай хийдийн
шав 18 -р зууны эхээр буюу 1700 -аад оны үед тавигджээ. 1930 оны эхээр тус
хийд 200 орчим лам хувраг шаилан суудаг ,11 сүм дуган 13 жастай байжээ .
Хийдийн үлдэгдэл болох жавар хэрмэн хашаан дотор гурван жижиг ,хоёр том
барлига дуган байгаа бөгөөд гол дуган болон бусад дуганууд зөвхөн туйр
үлджээ. үҮлдэгдэл дуганууд нь гол дуганы турийг тойрон байгаа ба хэлбр
хийцийн хувьд дөрвөлжин хэмийг голлон баригдсан аж . Зүүн баруун хоёр дуган
нь тоосгон намхан дээвэртэй ,ил гарсан яс моднуудад цэцгэн хээг ухаж
сийлсэн, хөх тоосгон ханатай ,урагш харсан хаалгатай юм. Хойд жижиг
дугануудын дундах тэг дөрвөлжин хэлбэртэй дээвэргүй дуган нь бусад
барилгуудаас өвөрмөц . Хана дээд хэсэгтэй ,хүрээн дотор соёмбо үсгийг
товойлгон эгнүүлж дээр доор нь хүрээний гадна талд бадаар дэвсгэр
тавьжээ.Дуганы залгаа урд талын үүдэн саравчны гаднах тулгуур баганыг
монгол гэрийн унины хэлбэртэйгээр ,цэцгэн болон үүлэн хээгээр чимэглэжээ.
Ил харагдах яс модыг мөн шоо дөрвөлжин хээг давтагдсан байдлаар ухаж
сийлсэн нь Өвөрхангай аймаг дахь Төвхөн хийдийн Бүтээлийн сүмийн хийцийг
санагдуулна . Зүүн талын дуган нь гурван залгаа үе бүхий , хойд талын байшин
өндөр оройтой ,урьд талын байшин нь намхавтар оройтой бол дундах байшин
дээвэр нь тэгш ,ханаанд нь соёмбо бүхий хээ чимэгтэй . Сангийн далай
хийдийн чимэглэл нь ялангуяа соёмбыг хээнд өргөн хэргэлснээрээ монгол
нутагт дахь бусад сүм хийдүүдийнхээс өвөрмөц онцлогтой .
Сарьдгийн хийдийн туйр
Улаанбаатар хот анх 1639 онд Хутагтын өргөө нэртэйгээр эх суурь нь
тавигдаж,150 шахам нүүдлэн 1778 онд одоогийн байгаа газраа суурьшсан
түүхтэй . Тийнхүү нүүж сууршиж байсан дурсгалт газруудын нэг нь Төв аймгийн
Эрдэнэ сумын нутаг Бага Хэнтийн нурууны салбар Хийдийн сарьдаг уулын
аманд орших Сарьдагийн хийд юм. Түүхийн сурвалжид тэмдэглэснээр , халхын
Өндөр гэгээн Занабазар Өргөөгөө улам өргөтгөж шарын шашны төв болох
зорилгоор 1654 онд Хэнтий уулын өвөрт Рибогэжайганданшадублин гэдэг хийд
байгуулж эхэлсэн бөгөөд 1680 оны зун үндсэнд нь барьж дуусгасан байна. Гэвч
Хэнтий уулын өвөрт байгуулсан энэ хийд Монголын шашны төвийн үүргийг
төдий л удаан гүйцэтгэж чадсангүй. 1687 оноос Халх , Ойрадын дайн болж,
Галан бошигт Халхын нутгийн гүнд цөмрөн Хэрлэн гол , Хэнтий уул хүртэл
давшихдаа Өндөр гэгээний байгуулсан уг хийдийг эвдлэн сүйтгэсэн байна.
Сарьдагийн хийдийн туурыг 1915-1916 онд П.А.Виттегээр удирдуулсан оросын
шинжилгээний ангийнхан шинжин үзэж шавраар хийсэн бурхны эвдэрхий , цац ,
барилгын дээврийн паалантай ваар болон барилгын гоёл чимэглэлийн зарим
зүйлийг олжээ. 1920-иод оны эхээр Монгол судар бичгийн хүрээлэнгийн
жинхэнэ гишүүн Бат-Очир , оросын эрдэмтэн В.И.Лисовский нарын зэрэг хүмүүс
хийдийн ерөнхий байдал төрхийг судлан шинжлэх ажил хийсэн. 1995 оны зун
ШУА-ийн Түүхийн хүрээлэн , Төв аймгийн ОНС музейтэй хамтран энд хээрийн
шинжилгээний ажил зохион явуулж бага хэмжээний малталт хийжээ.
Сарьдагийн хийд бол Өндөр Гэгээн Занабазарын оролцоотойгоор байгуулсан
сүм хийдүүдийн дотроос барилга байгууламжийн ажил өрнүүлсэн цар хүрээгээр
нэлээн томоохонд тооцогдох төдийгүй, ялангуяа хийд байгуулах газрын
байршилыг сонгож авсан байдлаараа ихээхэн өвөрмөщ онцлогтой. Угхийд
Хагийн хар нуураас зүүн хойш 10-15 кморчим Туул голын Ламын гацаанаас
баруун хойш 12 км орчим зайтай оршдог. Хийдийн байршлаас ажихад хүн
амьтны хөлөөс аглаг зайдуу ч уул усны тэгш газрыг сайхан сонгож байгуулсан
нь илт байдаг. Баруун хойд , зүүн өмнөд талаас нь уулын гол нийлнэ. Хийдийн
өмнө талд 500 м орчим зайнд нуранги асгатай Бух Ян хэмээх сарьдаг,зүүн
хойно далайн түвшнээс дээш 2665 м өндөр Хийдийн сарьдаг,зүүн талд 2428 м
өндөр Хийдийн Эрээн зүрх хэмээх ян сарьдгууд оршино. Хийдийн арын
сарьдагт хонин арц их ургадаг бөгөөд Өндөр гэгээн Халх, Ойродын самууны
үед Галдан бошигтын түйвээнээс дайжин явахдаа " ум хум" гээд атга арц тэнд
цацсан нь хожим их арц болон ургасан гэдэг домогтой. Иймд тэндэх арцыг
нутгийнхан Өндөр гэгээний аравнайлсан таринатай арц хэмээн ихэд сүсэглэдэг.
Энэ мэтчилэн , Сарьдгийн хийдийн ойр орчимын газар усны олон арван нэрийг
нутгийн ардууд Өндөр гэгээн , Галдан бошигт нарын түүхэн үйл явдалтай
холбон домоглосоор иржээ. Сарьдагын хийдийгуулын энгэр өөд өгсүүлж
тусгайлан дагтаршуулсан суурин дээр 200+175 м орчим талбай эзлүүлэн
байгуулсан бөгөөд түвд загварын үндсэн долоон том барилга , гурван-
суврагатай байжээ. Барилгын чулууг өрсөн байдал нь Хар Бух , Хөх Бүрдийн
сүм , Хөгнө төрни , Сүмийн толгой , Цогтын цагаан балгасынхтай ижил бөгөөд
хавтгайлан дөрвөлжилж зассан шаргал боржин чулууны завсраар нимгэн
хавтгай чулуу хавчуулан өрж гадуур нь шавардаж шохойдсон байна. Мөн
үндсэн барилга нэг бүрийн хананд наалдуулан жижиг тасалгаануудыг ийш тийш
нь тэлж салбарлуулан гаргасан бөгөөд барилгын үерийн уснаас хамгаалах
шуудуу татаж байсан ором мэдэгддэг. Хийдийн үлдэгдэл барилгуудын чулуу
нурж овоорон асар том нуранги үүсгэсэн бөгөөд харьцангуй бүтэн үлдсэн ханын
өндрийг хэмжиж үзэхэд зарим нь бүр 6 м хүрнэ. Хийдийн туйр дээгүүр эдүгээ
мод ихээр ургаж , унангиуд халхалсан тул хайж олоход нэлээд бэрхшээлтэй
болжээ. Хийдийн туйраас улаан тоосгон дээврийн ваар , янз бүрийн хэмжээний
тоосго , алтан боронзон дээврийн ваарны хагархай ,янз бүрийн өнгийн улаан
шар шавар цац олноор олддог. Сарьдгийн хийд бол монгол орны манжид
эзлэгдэхийн өмнөх үеийн болон Улаанбаатар хотын түүх уран барилга нэг
чухал дурсгал юм.
Төвхөн хийд
Архангай, Өвөрхангай аймгуудын зааг Өвөрхангай аймгийн бат-өлзийд
сумын төвөөс зүүн хойш 20 гаруй км зайд Төвхөн ширээт хэмээх уулын орой
болох түшлэгт суудал мэтээр тогтсон байц хадны дундах багавтар тавцан дээр
Төвхөн хийд оршдог. 1648 онд нэгдүгээр Богд Занабазар арав гаруй настай
байхдаа энэхүү байгалийн тогтоцтой газрыг сонирхон үзэж 1651 оны
үед.нямблан сууж номын бясалгал хийх чулуун туурга ханатай жижиг байшин
бариулсан байна . Ийнхүү богд Занабазар ном бясалган сууж бясалгалсан
номныхоо дагуу уралхуйн бүтээлээ цутгах ,хөөмөлдөх ,зурах ,барих аргуудаар
хийж байсан зарим бидний үе хүртэл хадаглагдан ирсэн . 1688 оны Галтан
бошигтын самуун дайн эхэлснээс хойш тэр бүтээлийн сүм ашиглаагүй учраас
мартагдах шахсан 1773 онд дахин сонирхож хийд болгон хурал номын ажлыг
сэргээжээ. Түүнээс хойш төвхөн хийд гэж нэрлэгдсэх болсон. Энэ хийдийн ард "
Эхийн агуй " гэх арын байц хадны нэвт гарсан нөхний дэргэд мөлхөн гулсаж
ордог мухар агуй байхаас гадна даяанч нарын сууж байсан хоёр агуй бий. Хийд
суурь газраас дээш 30-аад м өргөгдсөн хадны тавцан дээр байрласны баруун
талд хурлын дуган , Очирдарь ба Гомбогүр бурхадын сүм , Бүтээлийн сүм ,
Мөнх зулын сүм , хоёр суврага , ганц хурдны бяцхан саравч бүхий жижиг хийд
гэж байжээ. Зүүн талын хэсэгт нь жасын агуулах , гал зуух , мөргөлчдөд
зориулсан 2-3 гэр байсны зэрэгцээ 60 см гүнтэй хоёр худаг байсныг ойр зуурын
хэрэгцээнд хэрэглэж байжээ. Б.Даажав тэргүүтэй хуучны барилга судлах
экспедицийнхэн 1967 , 1971 онд судалгаа , хэмжилгээ , зураглал хийжээ. Өмнө
талын нь нурш чулууг цэщэлж явган хүн явах хуучин гарцыг- сэргээн зассан
байна. Энэ хийдийн барилгуудыг бүгдийг модоор барьсан байж. Одоо; хүрч
үлдсэн модон хийдийн үлдэгдлийг монгол мужааны гайхамшиг модон углуурга ,
заадлын олон төрлийг хэрэглэж хийсэн угсармал барилгууд байсан нь илт
ажиглагддаг. 1654 онд нахны сүм | Бүтээлийн сүм | нь баригдаж 1760 , 1786 рнд
сэргээн засварлаж байсан Төвхөн хийдээс бидний үед бүтэн үлдсэн Бүтээлийн
сүм, барилгын суурь |14 сүм дуганы барилгатай байсан-Ред | модон шал ,
зарим сүмийн туурийг 1971 онд Өвөрхангай аймгийн , 1994 онд Улсын
хамгаалтад авч бүтэн үлдсэн Бүтээлийн сүмийн сэргээн засварлаж ажлын
зургийг 1992 онд хийсэн.
Угтаал Сангийн далай хийдийн Цогчин дуган
Угтаал сангийн далай хийдийн Цогчин дуган нь Дундговь аймгийн
Эрдэнэдалай сумын төвд оршдог бөгөөд хийдийг 1810 онд байгуулж , Буддын
шашныг мандуулж , түмэн амьтныг амар тайван байлгах зорилгоор Цогчин
дуганыг 1918-1919 онд бартжээ. Түшээт хан аймгийн Говь Түшээ гүнгийн
хошууны Тотьшальдаа | гарын дарга | гэгч хүн Цогчин дуганы өмнө 1-2 км зайд
байдаг ундраа сайтай Сангийн далай гэдэг нэртэй усанд адуугаа усалж, Хар
бутангийн дэнж дээр хомын байшин бариулснаар Сангийн далай хийд гэж ард
нийтэд нэрлэгдэх болсон домогтой. Цогчин дуганыг бариулсны дараа 8-р Богд
Жавзандамба өргөж , түүний айлтгаснаар Жапүтэй | айлтгалтай | сүм хэмээн
Дамбадаржаалин | шашныг бадруулагч | гэж нэр хайрласан байна. Сангийн
далайн хийдийн Цогчин дуган нь 10 сүм дугантай , 3000 лам хурдаг , цам
тоглодог гол дуган байжээ. Цогчин дуганг бариулах хөрөнгө мөнгийг Даншуур
жасаас буюу өглөгийн эздийн өргөл бадрын мөнгөөр бариулж , барилгын мод,
шавар шохойг нутгаас нь бэлтгэн хөх тоосго , хөх ваар , чимэглэлийг хийсэн
байна. Цогчин дуган нь тэгш өнцөгт байгуулалттай , 2 давхар , гол хаалгандаа
гонхонтой , гонхоны гол дэлийг алтан шармал хорол , бодь гөрөөсөөр чимсэн ,
хөх тоосгон ханатай , 4 том , 36 жижиг модон багана , модон дам нуруутай , хөх
вааран дээвэртэй , дотор гадна талыг үндэсний хээ угалзаар чимсэн уран
барилгыг дурсгал юм. Уг Цогчин дуганыг 1994 онд улсын хамгаалалтад авсан.
Сангийн далай хийдийн дугануудаас Цогчин дуган нь бараг бүтэн үлдсэн
бөгөөд Түүх , соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газраас 1989 онд
хэмжилт судалгаа хийж , сэргээн засварлах зураг төслийг боловсруулан 1990-
1991 онд сэргээн засварласан байна. 1991 оноос буддын шашны хурал номын
үйл ажиллагаа эхэлсэн байна.
Улаан Сахиусны хийдийн туйр
Ноён хутагт Д.Данзанравжаа одоогийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын
нутаг Галбын ууланд байгуулсан гурван хийдийн нэг нь энэ хийдийг Рийтэд гэж
нэрлэдэг. Эл хийдийг байгуулсан тухайгаа ноён хутагт Д.Данзанравжаа өөрийн
товч намтартаа..." Туулай жил Галбын хийдүүдийг бариулж дуусган Чойлонгийн
хийдээс их улаан сахиусыг залвай" гэсэн байдаг. Улаан сахиус гэдэг нь
Жамсран бурхан юм. Энэ хийдэд бясалгал агийн ёсны хурал хурдаг байжээ.
Хийд нь туйпуун ханатай төвд маягийн том дугантай бөгөөд түүнийг хадны
агуйтай ханаар холбож байгуулжээ. Хананы наана сүсэгтэн олон үзэхэд
зориулж хадан уул босгож дундуур нь ус урсгаж янз бүрийн үзмэрийн зүйлс
байрлуулсан байна. Агуйн хойд хэсэгт бурхан нь байсан бөгөөд хоёр талын
хадан ууланд нь дээрх үзмэрүүдийг байрлуулж наагуур нь хайс тавьсан байжээ.
Галбын улаан сахиус нь маш том Жамсран бурханы дүр байсан бөгөөд түүний
дээр нь лавир гэж хүний арьсыг дэлгэн хадсан , энэ арьс нь нуруугаараа үстэй
байсан гэж нутгийн хууччуул хөөрдөг. Хийдийн хадны агуйгаас ханаар
холбогдсон дуганаас одоо зөвхөн туйр л үлджээ.
Улаанбаатар дахь гэр хэлбэртэй модон дуган
Монголын уламжлалт уран барилгын дурсгалын нэг болох гэр хэлбэрт
модон дуган бөгөөд түүний төлөөлөл нь хуучин Их хүрээний арван дацан 30
аймгийн сүм дуганаас үлдсэн Эрхэм Тойны , Вангаа , Эх дагины аймгийн гэр
дуганууд юм. Эх дагины аймгийн гэр хэлбэрт модон дуганууд. 1903 онд 8-р
Богдын хатан Дондогдуламын нэртэй дуганыг байгуулж Эх дагины аймаг гэж
нэрлэсэн байна. Богдын хүрээний 30 аймгийн хамгийн сүүлийн аймгийн дуган
бөгөөд уг дуганд Чойнхор бурхныг шүтээн болгож мянга орчим лам хурал хурж
байжээ. Улаанбаатар хот дахь гэр хэлбэрт модон дугануудаас үлдсэн
дугануудын хамгийн том нь Эх дагины аймгийн дуган юм. Эл дуганыг 1940 онд
Улсын циркт шилжүүпсэн бөгөөд ардын зураач Намхайцэрэнгийн зураг төслөөр
циркийн зориулалтаар өөрчлөн засварлаж одоо хүртэл ашигласаар байна.
Эрхэм Тойны аймгийн гэр дуганууд. Эрхэм Тойны аймаг нь 17-р зууны эцэст
байгуулагдсан боловч гэр хэлбэрт модон дуганыг 1778 онд барьжээ. Түүнийг 5 ,
б-р Богд Жавзандамбын үед баригдан 300-гаад лам хурал хурж байжээ.
Тэдгээр дуганаас үлдсэн 3-н дуганы том нь 19 м голчтой , 6 м өндөр , голдоо б-
н баганатай , 4-н цагираг нуруутай , зассан чулуун суурьтай модон гэр юм.
Нөгөө хоёр дуганыг нийлүүлэн барьж хаалгаар холбосон байна. Үүний хойт
жижиг гэр дуган нь 9,5 м голчтой , 5 м орчим өндөр, голдоо 4-н багана ,
засаагүй чулуун суурьтай , хаалга , цонхгүй зөвхөн урд жижиг гэрийг
дамжин гадагш гардаг байжээ. Урд жижиг гэр дуган нь 7,5 - голчтой , 4 м
орчим өндөр , засаагүй чулуун суурьтай , 4-н баганатай байжээ. Вангаа аймгийн
гэр дуганууд. Вангаа аймгийи гэр хэлбэрт модон дуганууд 1790 оны орчим
баригдсан бөгөөд 500-600 лам хурал хурж байжээ. Хийц нь Эрхэм Тойны
аймгийн том дугантай ижил бөгөөд 19 м голчтой , 6 м өндөр юм. Улаанбаатар
хотын гэр хэлбэрүүдийн дугануудад 1975-1976 онд хэмжилт судалгаа хийж ,
сэргээн засварлах зураг төсөл боловсруулан 1981-1982 онд сэргээн
засварласан. Одоо эдгээр дуган Дашчойлин хийд буддын шашны хурал номын
үйл ажиллагаа явуулж байна. Зүүн хүрээний гэгдэх гэр хэлбэрт модон
дугануудаас үлдсэн эдгээр гэр дуганууд нь монголын үндэсний архитектурын
дурсгал учраас 1971 онд Улаанбаатар хотын хамгаалтад , 1994 онд улсын
хамгаалтад авчээ. Энэ дугануудыг барихад монголчуудын хамгийн түгээмэл
сууц-гэрийн үндсэн хийц , зохиомжийг үндэслэн түүний орон зайн зохиомж,
бүтээцийг өргөжүүлэн бүтээлчээр зохион төлөвлөсөн байдаг.
Үнстийн хийд
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвөөс урагш 40 км, Цагаан-Овоо
багийн төвөөс 5 км зайтай хийд оршино. Хийдийг 1800 оны сүүл , 1910-аад оны
үед барьж байгуулсан бөгөөд тус хийдийг барих газар дээр үед галд шатсан
барилгын ор байсан учраас Үнстийн хийд гэж нэрлэсэн гэж нутгийн ард олон
ярьдаг. Бусад хийдүүдтэй харьцуулахад дунд зэрэгт багтах энэ хийд Таантрын
шүтлэгтэй , Дэмчиг, Дуйнхор дацантай , Маналын сүм , Чойрын сүм , Дордовын
сүм бүхий 320 гаруй лам хувраг шавилан суудаг байжээ. Үнстийн хийд нь
Монголын өмнө зүгийн тал нутгийн хийдийн зохион байгуулалттай. Төв
сүмүүдийг зүүн баруун тийш эгнүүлэн хаалгыг чанх өмнө зүг хандуулан барьж,
араар нь лам нар сууцаа барьсан байна. Сүмүүдийн гол дунд Цогчин сүмийг
байгуулсан бөгөөд түүнээс урагш ямар нэг барилга байсангүй ба янба ёсполын
хаалга , хашаа хэрэмгүй бие даасан сүмүүд байжээ. Гол цогчин дуган нь
хийдийн төв хэсэгт байрлах бөгөөд дуганы байгуулалт бүтцийн байдал нь
монголын хэм дөрвөлжин байгууламжийн онцлогийг хадгалж , уламжлалт
аргаар баригджээ. Хийдийн барилга байгууламжийн зохион байгуулалт нь
суурин газрын орон сууцны хороолол цогцолбор байдлаар төлөвлөгдсөн байна.
Сүм дуганууд болон гэр сууцнууд нь тус тусын онцлогтой , лам нарын зиндаанд
тохирсон , хэлбэртэй байв. Энэ хийд нь Монголын хамгийн сүүлийн үеийн
шүтээний барилгын тоонд хамрагдах бөгөөд олон зуун жилээр үргэлжилсэн сүм
хийд барьж байгуулж байсан бүхэл бүтэн үеийн төгсгөл болсон байна. Үнстийн
хийд нь монгол үндэсний сүмийн барилгын төрх төлөвийг хадгалж үлдсэнээр
үнэ цэнэтэйгээс гадна монголын суурин сууцны төлөвлөлтийг хадгалж
чадсанаараа хөдөө орон нутаг дахь бусад хийдүүдээс онцлог юм.
Хамарын хийд
Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг , Сайншанд хотоос урагш 38 км-т
орших Хамарын хийд нь ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Шарилийн
уулын гурван хийдийн нэг, түүний аж төрх , уран бүтээлээ туурвиж байсан
дурсгалт газрын нэг юм. Хийдийг 1821 оноос байгуулж эхэлсэн бөгөөд энэ
тухай ноён хутагт өөрийн намтартаа "....Цанид багш ба Жанжаа Эрдэнээс Өвөр
хамрын газар хийд байгуулж болох эсэхийг айлтгасанд Жанжаа гэгээнтнээс тэр
газрын дүрс байдлыг зурж модны тоог тодорхойлон ирмэгц шинжилж
хайрласугай хэмээснийг зарлигчлан тодорхойлж айлтгасанд газрын нэрийг
Өвөрбаясгалант хэмээн сольж нэрийдэн сүм барьж болмой хэмээн аврал гүрэм
хайрласныг гүйцэлдүүлэн 9 жан хэмжээтэй Ламрим дацан сүм байгуулж..."
хэмээн бичсэн бий. Энэ хийд нь Зүүн хүрээ , Баруун хүрээ , Цохон , Дүйнхэрийн
гэсэн 4-н хэсэгтэй ,,ихэнх нь төвд , монгол хийцийн сүм, дугануудтай байжээ.
Зүүн хүрээнд Ноён хутагт голлон сууж асан ба Лаврин сүм , Агва дацан ,
хүүхдийн дацан | сургууль , номын сангаас гадна Хамбын , Лам нарын ,
Шүтээний , Номчийн аймгуудтай байсан ажээ. Энд 4-р ноён хутагт Жамъян
Ойдовжамц , 6-р ноён хутагт Лувсандондов нарын Шарилын сүм байсан агаад
Лавран сүмд ноён хутагт Данзанравжаа болон дараах хутагтууд амьдран сууж
байв. Энэ нь давхар хэрмэн хашаатай дааман хаалга бүхий төвд маягийн сүм
хэлбэртэй хоёр давхар барилга байж. Баруун хүрээнд Ламрин , Чойр , Багшийн
дацангууд , ГивааандинРавжаалин сүм , номын сан , сангай сан. | гал тогоо |
зэрэг байсны ГиваанРавжаалин сүм нь ноён хутагтын байгаль , түүх , соёлын
зүйлийн элдэв цуглуулгыг сүсэгтэн олонд сурталчилдаг бөгөөд 1938 оныг
хүртэл 80 жил хэвийн ажиллаж байжээ. Энэ хүрээний баруун урд хэсэгт ноён
хутагт Данзанравжаа өөрийн багш Жанжаа гэгээнд зориулан босгосон " Өвгөн
суврага " хэмээх чандарт суврага байжээ. Цохон гэдэг нь Бясалгалын сүмийн
нэр юм. Хэрмэн хашаагаар хүрээлэгдсэн энэ сүмд агь тарнийн нууцын ном үзэж
бясалгал хийдэг байж.
Дүйнхэрийн хэсэгт : Дүйнхэр дацан , Саран хөхөөний намтар дуулах
дацан зэрэг дацан сүмүүд байсны төвд сүмийн хэлбэртэй Дүйнхэр дацанд жил
бүр цам гаргаж олонд үзүүлдэг байв. Хамарын хийдэд Амаагийн гандай эргэх,
цам гаргах, маань хөгжөөх зэрэг шашны зан үйл байнга болдог бас ноён
хутагтын зохиосон "Саран хөхөөний намтар " жүжгийг жил бүр найруулан
тавьдаг байжээ. Саран хөхөөний намтар дуулах дацан нь ноён хутагтын уран
бүтээлийг олонд үзүүлэх зорилгоор барьсан задгай театр юм. Энэ дацан нь 3-н
давхар , доод даьхарт нь жүжгийн гол үйл явдал өрнөдөг, 2-р давхарт нь шог
хошин үзэгдэл үзүүлдэг , 3-р давхарт нь жүжгийн үйл явдлыг удирдах
найруулагч суудаг, арын хэсэгт хөгжимчид , хоёр жигүүрийн хэсэгт жүжигчид ,
тайз засалчид , хөшигчид байрладаг байжээ. Хамарын хийдийн орчимд агийн
ёсны жарз бясалгал хийдэг арваад агуй , нутгийн ардууд хутагтын адис тэтгэсэн
ус хэмээн нэрлэдэг, ноён хутагтын гаргуулсан худаг бий. Сүм хийдийг галдан
шатаасан 1937-1938 оны үеэр 1930 онд 13дацан,4 аймаг, 22 дуган , 2 суврага ,
11 сүмтэй байсан Хамарын хийд туйр болтлоо сүйджээ. Хийдийн турийг 1994
онд аймгийн хамгаалалтанд авсан бөгөөд соён гийгүүлэгч , яруу найрагч
Д.Данзанравжаагийн шавилан сууж , амьдралынхаа алтан үеийг өнгөрүүлсэн
энэ газар 1990-ээд оноос Ламрин , Санагтэгчлэн зэрэг сүмүүдийг нь дахин
сэргээн босгож шашны хурал хурал номын үйл ажиллагааг сэргээжээ.
Харлаг Бэйсийн сүм
Увс аймгийн Улаангом суманд шавар хэрмэн хашаан дотор хуучны нэгэн
сүм хоёр давхар цагаан байшингийн хамт бий агаад үүнийг Харлаг бэйсийн сүм
байшин гэдэг байна. Дөрвөд аймгийн жанжин Далай ханы хөвгүүд нь Зоритгт
хан , Харлаг бэйс хоёр бөгөөд Харлаг бэйс нь бага наснаасаа лам болж Зоригт
ханы хошууны Баян-Чандмань гэдэг газар буй Улаангомын хийдийн хүрээ
хийдэд шавилан сууж байгаад хожим 1920-иод оны үед хар болон сумын
даргын ажил хийж байжээ. Харлаг бэйс нь нутаг хошуу , сумын ард олондоо нэр
хүндтэй , үнэнч шудрага , хувийн хөрөнгөнөөсөө өндөр настан хөгшдөд өглөг
буян өгч тусалдаг хүн байсан ба 1913-1916 оны үед Улаангомын хүрээнд
өөрийн хөрөнгөөр хоёр давхар байгин монгол , хятад дархчуудаар бариулжээ.
Энэхүү байшингийн хийц хэлбэр нь Европ маягтай бөгөөд шавар дээвэр модон
тааз , тоосгон ханатай давхар модон цонхтой , хээ угалз тавиагүй , цулгай
цагаан шохойн будагтай байшин байна. Байшингийн дээд доод давхар цөм
адил хийц хэлбэртэй , дээд давхарт гаднаас ирсэн хүмүүс байрладаг, нарийн
модон вандантай , доод давхарт хятад маягийн халуун шавар ханзтай , дээд
давхарт гадна талаас модон шатаар гардаг, харин Харлаг бэйс энэхүү
байшиндаа хавар , намрын улиралд ээлжлэн суудаг байжээ. Байшингийн
дэргэд хүнсний сангийн урт байшинг ердийн шавар тоосгоор бариулжээ. Тухайн
үед хөдөө орон нутагт хоёр давхар европ хэлбэрийн барилга сүм хийдийн
дэргэд зэрэщэн оршиж байсан нь ховор бөгөөд уг барилга гаднах төрхөөрөө 8-р
Богдын өвлийн ордонтой төстэй юм.
Хачин ламын сүм
Энэ сүм нь өдгөөгийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвд
хуучны сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошуу Түйн голын эрэгт хошуу
ноёны шүтэлгийн ламд зориулагдан хөхөгчин гал могой жил буюу 1903 оны үед
баригдсан юм. Хачин ламын төвдийн Банчин эрдэнээс 8-р Богд Жавзандамба
хутагтын багш ламаар илгээсэн хэдий ч тодорхой учир шалтгааны улмаас
Богдын багш болж чадаагүй учир Богдын хүрээнээс гарч дээрх хошуу нутагт
ирж суурьшин нутгийн олон түмэнд эрдэм ухаанаараа хүндлэгдэн мэргэн
Хачин, Хачин багш , Хачин номон хаан хэмээн алдаршжээ. 7-р Богд гурван
хачин ламтай байсан гэдэг. Хачин гэдэг бол өглөө , үдэш жавтий буюу ариун
цэврийг хамгаалах ариутгал хийдэг хүнийг хэлдэг байна. Хачин ламын сүм нь
сумын төвийн баруун урд зүгт , хар модон банзан хашаатай , хашаа болон
сүмийн хаалга нь баруун талдаа байгаа нь зарим сүм барилгыг Шамбалын орон
уруу харуулан барьдаг нэгэн ёсны уламжлалтай холбоотой. Сүм хоёр давхар ,
урд талын хаалгаар ордог байна. Доод давхар нь өвлийн сууц бөгөөд дотроо
хоёр өрөөтэй , гадна талаас нь галлаж ханзыг халаадаг, дээд давхар нь зуны
сууц бөгөөд дотроо гурван өрөөтэй. Сүмийн ханануудад дээр үлгэр , домгийн
сэдэвтэй төвд зураачдын хуа-жин хэлбэрийн өнгө ялган зурсан зурагнууд
голлодог. Хачин ламын сүмийн их дааман хаалганы дээд талд алтан соронзоор
сүмбэрдэж бичсэн өргөлийн бичиг байдаг агаад түүнд "...Их амгалан хурцын
орон , номын бясаглант цэцэрлэг" хэмээн бичжээ.
Хөгнө тарнын хийд
Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт хамаарагдах "Түдэвваанчуг"
савдагтай Хөгнө ханы гүнж очирт орон , Хөгнө ханы таван хиа хэмээх таван
цохиод нэн үзэсгэлэнтэй. Ийм ариун дагшин орон дэлхийд байгуулагдсан Хөгнө
тарнын дээд , доод хийд нь монгол орон дахь бурханы шашны эрт , дунд ,
хожуу гурван үеийн дэлгэрэлтийн аль алиныг нь түүхэнд холбогдолтойгоор гойд
сонирхол татдаг билээ. 17-р зууны эхээр Түшээт хан аймгийн Бишрэлт гүн |
сүүлчийн нэрээр | Сундуй хошууны өмнөд этгээтэд Хөгнө тарнын хийдийг
байгуулсан гэдэг мэдээ бий. Хөгнө тарнын хийд буюу Эрдэнэ хамбын хүрээг
Өндөр гэгээн өөрийн багш Эрдэнэ цоржид байгуулж өгсөн түүхтэй гэдэг. Хөгнө
хан уулын өвгөн хийд нь төвдийн Боталын орныг дууриалган бүтээсэн Монгол
дахь бурханы шашны түрүү үеийн дэлгэрэлтийн томоохон орон байсныг уулын
энгэр өөд өгсүүлэн барьсан арав илүү сүмийн ором турь гэрчилнэ. Байгаль ,
уран барилгын гоц цогцлол Хөгнө тарнын хийдийг Галдан богшигтын дайны үед
сүйтгэснээс өдгөө зөвхөн туйр үлджээ.
Цагаан толгойн хийдийн туйр

нутагт Галбын ууланд байгуулсан 3-н хийдийн нэг бөгөөд Өвөрмонголоос мод
авчруулан хятад урчуудаар бариулсан байжээ. Ийм учраас сүм дуганууд нь
хятад маягийн хэлбэртэй байв. Энэ хийдэд 1920-иод оны үед
Данзанравжаагийн зохисон "Саран хөхөө " жүжиг сүүлчийн удаа тоглосон
байна. "Саран хөхөө" жүжгийг тоглоход тайз чимэглэлийг хийлцэж явсан
Сүндий өвгөн : "Цагаан толгойн хийдэд Саран хөхөө жүжгийг тоглуулахын тулд
нэгэн сүмийг буулган уг жүжгийн тайзыг бэлтгэн Хамарын хийдээс 50 гаруй
тэмээ ачаа бүхий жүжигчид ирж байсан" гэж дурьдаж ярьсан байдаг. Ноён
хутагт Данзанравжаагийн Галбын ууланд байгуулсан гурван хийдийн тухай
оросын геологчин эрдэмтэн Коваленко ".....Монгол орон , түүний дотор
Ханбогдын район байгалийн тогтоц , үзэсгэлэнгээ ямар сайхан гээ. Тэндэхийн
гурван хийдийг байгуулсан газрыг ямар их ажигч , ухаантан тэгж сонгов оо... Та
нар минь Ханбогдын тэр сайхан газрыг тэр чигээр нь дархлаасай билээ...." гэж
бичжээ.
Чойжин ламын сүм
Өөрийн дүү Лувсанхайдавт | олноо Чойжин лам хэмээн шүтэгдэж
алдаршсан | зориулан 8-р Богд Жавзандамба хоёр удаа сүм бариулсан бөгөөд
анхных нь 1989-1901 онд Зүүн Хүрээнд баригдсан боловч 1903 онд Шатжээ.
1904-1908 онд хааны ордны уран барилгач Омбогын зураг төсөл , удирдлагаар
Чойжин ламын хоёр дахь сүм , орд лаврин , гэр тугдамын цогцолборыг Нийслэл
хүрээний төв хэсэгт шинээр бариулжээ. Энэхүү сүмийн барилгын мод , чулуу ,
төмрийн ажил болон дотоод чимэглэлийн ажилд нийт 88779 лан буюу 1821,2 кг
цэвэр мөнгө зарцуулжээ. Сүмийн цогцолборт 1936 он хүртэл хурал хурж
байгаад 1938 онд хаагджээ. Чойжин ламын сүмийн дотор , гадна чимэглэл ,
тавилга зэрэг бүх зүйл нь шашны зан үйлийн дагуу хэвээр үлдсэн тул 1942 онд
Шашны түүхийн музей болгосон байна. Одоо Чойжин ламын сүмийн уран
барилгын цогцолбороос Гол сүм , Занхан сүм , Ядамын сүм , Зуугийн сүм ,
Өндөр гэгээний сүм , Махаранзын сүм , гэр тугдам , ямпай , хэрмэн хашаа ,
хаалганы хамт үлджээ. Сүмийн дотоод чимэглэлийн онцлог нь ханан дахь
бурханы 18 шавь Найданжүдэгийг тус тусын бие даасан янз бүрийн дүрээр
хагас товойлгон, энгийн чөлөөтэй, хүний бие цогцос , сэтгэлийн дотоод
хөдөлгөөнийг нарийн харуулан дүрсэлсэнд оршино. Чойжин ламын сүмийн их
засварыг 1960-1961 онд , өнгө будгын засварыг 1972 онд, Зуугийн сүмийн
дээврийн засварыг 1995 онд тус тус хийжээ.
Эрдэнэ зуу хийд
Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн зүүхэнд энэ хийд бий.
Эрдэн зуугийн 3-р Ширээт лам Лувсанодсор хуучин Тахай балгасны хэрмийн
нурангийн дөрвөн өнцөгт нэг нэг суврага босгосноор одоогийн хэрмэн хашааны
эх суурь болжээ. 1701-1705 оны хооронд Очирдарь бурханы сүм , болон Авид
бурханы сүмийн цоцолбор , Төвийн их суварганы чуулбаруудыг босгожээ. 1743-
1769 оны хооронд Эрдэнэ зуугийн 5-р ширээт лам Лувсанданзан их засварын
ажил эхлүүлснийг 6-р ширээт лам Лувсанцэндэн үргэлжлүүлэн удирджээ.
Эрдэнэ зуу хийдийг цогцлон босгож байсан эхний үед шарын шашны ёс горим
төдий л гүн нэвтрээн дэлгэрээгүй байсны учир хийдийн ерөнхий төлөвлөлтийг
шийдвэрлэхдээ монголчуудын уламжлан баримталсаар байсан ертөнцийн зүг
чигийг хүндэтгэх билэгдлийн шийдЁэрлэжээ. Гадуураа Ювсуврага бүхий
400+400 м-ийн хэмжээтэй , дөрвөн талдаа асар хаалгатай хэрмэн дотор байдаг
монголын анхны буддын энэ хийд 1792 онд 62 сүм , 500-аад дуган барилгатай
байснаас өдгөө 18 сүм үлдсэн бөгөөд 1944 онд улсын хамгаалтад авчээ.
Эрдэнэ зуу хийд нь монголын уламжлалт хот байгуулалтын дагуу баригдсан
цорын ганц хийд юм.
Дүгнэлт
Энэхүү бие даалтыг хийснээрээ би өөрийн мэдэж байгаагүй олон сүм
хйдийн талаар маш олон мэдлэгтэй болж авлаа. Мөн хүн болгон мэдэхээргүй
сүм, хийд, туйр, суврага, хүрээ хийд гээд маш олон сүм хийдийн талаар
материалыг хавсаргалаа. Манай монгол оронд хичнээн жуулчин ирээд тэдний
хэд нь сүм хийд, шашны зүйл үзэхээр ирдэг талаар судалгааг бас хавсаргалаа.
Монголд одоогоор жуулчдын очих дуртай болон очих сонирхолтой сүм хийдүүд
маш олон байдаг ба маш олон жуулчид монгол оронд шашныг бадруулж сүм
хийдийг сэргээх тусламж үзүүлэх зэрэг олон олон санал ирж байгаа бөгөөд
тэдгээр нь Бэрээвэн хийд, Дамбадаржаалин хийд гээд их олон байгаа. Монгол
оронд сүм хийдийг сэргээн засварлах юм бол монгол оронд ирэх жуулчид
нэмэгдэх болов уу. Одоо цагт шашин шүтэгчид эрс нэмэгдэж байгаатай
холбогдуулан энэ чиглэлээр аялалын хөтөлбөр боловсруулж жуулчдыг ихлүү их
татаж болох юм. Бид мэддэг хэрнээ үүх түүхийн сайн мэдэхгүй маш олон
сонирхол татсан түүхтэй сүм хийд байдаг талаар энэхүү курсын ажилд бичсэн
бөгөөд манай улс хичнээн жилийн агуу их түүхтэй .дурсгалтай баялаг орон
болох нь батлагдаж байгаа юм.

Subscribe to:
Posts (Atom)